КОРОНА ВИРУС ХЯТАД УЛСАД ДЭГДЭЖ, ДЭЛХИЙН 7 ОРОНД ХАЛДВАРЛАЖЭЭ

2020-01-23  

Монголын урд хѳрш болох Хятад улсад дэгдсэн шинэ тѳрлийн  Корона вирусээр өвчилсөн хүний тоо 440, нас барсан хүний тоо 9-д хүрчээ. Цаашид улам дэгдэх магадлалтай байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагын санааг зовоож, энэ ѳвчнийг хязгаарлах талын бүхий л арга хэмжээг яаралтай авахыг Хятадын Засгийн Газраас хүссэн  байна. Үүний дагуу  эл өвчин анх дэлгэрсэн Хятад улсын  Хубэй мужийн Ухань хотоос гарах, хотод ирэх бүх шилжилт  хөдөлгөөнийг Хятадын Засгийн газраас түр зогсоох шийдвэр гаргалаа.

Мѳн Эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ хандаж,  ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зѳвлѳмж гаргасан  байна. Үүнд гадуур гарахдаа амны хаалт заавал зүүх, гаднаас орж ирээд бүлээн усаар гараа сайтар угаах , олон нийтийн газар, ялангуяа мал, далайн бүтээгдэхүүний борлуулдаг хүнсний бүтээгдэхүүний захаар зорчихгүй   байх зэргийг зѳвлѳж,  халуурах, ханиалгах зэрэг Корона вирусын анхан шатны  шинж тэмдэг илэрвэл нэн даруй  эмнэлэгт хандахыг иргэддээ уриаллаа. Одоогоор энэхүү шинэ тѳрлийн Корона вирус өвчин нь Хятадын төв, зүүн болон зүүн өмнөд 14 мужийг хамарч, гадаадын 7 оронд тархан түгсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  бүртгэсэн байна. Тиймээс Монголчуудаа ч энэ ханиад дэлгэрсэн Хятад улсын дээрхи муж, хотоор зорчихгүй байхыг Control.mn мэдээллийн сайт зѳвлѳж байна.

 

 

 

Энэхүү шуурхай мэдээг хятад хэлнээс орчуулж ирүүлсэн  Гансүхэд талархая.

Монголчууд эрүүл саруул байг.

Эх сурвалж:Хятадын Байду мэдээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?