ХОЁР ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ГАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-01-28  

Шинэ коронавирусийг оношлох оношлуур өчигдөр /2020.01.27/ 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар  Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улс 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан бөгөөд цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна гэв. Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас бид байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа. Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан. Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг.  Харин эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар ХонгКонгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар  гарах боломжтой боллоо" хэмээлээ.

 

 

Э.Сувдаа

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?