КОРОНАВИРУСЫГ СУДАРТ ХЭРХЭН ӨГҮҮЛЭВ

2020-01-28  

Их хүрээний алдарт маарамба нарын зохиол Онцар гадан буюу гайхамшигт хуримын сан хөмрөг хэмээх уламжлалт анагаах ухааны сударт одоогийн дэлхий даяар тархаад байгаа ханиад томуу өвчин хэрхэн үүсч болох шинж тэмдэг анагаах арга эмчилгээний эм, тан зэргийг зааж бичсэн байна. Иймээс өнөөдөр эргээд түүх, уламжлалт эмчилгээний аргыг судалж үзвээс судалгааны шинэ ололт гарч юуны магад билээ.

Уг судрын 72-р хуудасны 51-р бүлэгт аймшигт халдварт ханиад томуу хижиг өвчин гарах шалтгаан нь одоогоос 500 жил өнгөрөх үе буюу хулгана жилд хүмүүсийн ёс суртахуун доройтож худал хуурмаг зүйл олширч тэмцэл хямрал, үймээн самуун гарах цөвүүн цагт аюултай халдварт өвчин гаслан зовлон ирнэ. Ерөнхий гол шинж тэмдэг нь маш хүчтэй халуурах болно. Нарийвчлан шинжилвээс толгой өвдөж, ам гашуун оргино, бүх биеийн халуун эцэсдээ хүрнэ, өтгөн шингэн, арьс нүд шарлана, цустай цэр гарна, аманд гүвдрүү гарна, шар үс босно, ам маш их цангана, асар хүчтэй халуурч мансуурна, бөөлжих өвчний шинж тэмдэг хүн бүрт адилгүй элдэв янзаар хувирна.

Засах арга нь:

Судрын 139-р хуудас

Дивсан-жүсүм (13)

  1. Ар үр
  2. Гиван
  3. Зади
  4. Гүргүм
  5. Сүгмэл
  6. Гагол
  7. Руда
  8. Бошга
  9. Зандан гарва
  10. Зандан марва
  11. Ларзи
  12. Шэл гавүр
  13. Гүгүл

Эдгээрийг найруулж өвчтөний хамраар соруулж татуулна. Халдварт бүх ханиад томуу болон нян буюу ханиад хижиг өвчнийг анагаана гэжээ. Мөн Дэжэд, номдан болон Ломанжалба хэмээх жороор эмчлэнэ гэжээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цэрэн:Ямар сонин юм бэ? 2020-01-30
Гунаа:Монгол ухаан гэж 2020-01-30
Жигжид:Энэ судрыг яаж олох вэ? Гадуур байгаа болов уу? 2020-01-30
Марал:Хаана байгаа вэ? 2020-01-30
Control.mn:Шинэ хүрээ хийдийн Санждорж хам**** энэ номын тухай тодруулна уу? 2020-01-30
Жигжид:Утасны дугаарыг нь ѳгч болох уу? 2020-01-30
control.mn: 99250553 Байнга нээлттэй. Хэнийг ч утсыг авдаг юм билээ 2020-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?