ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТОО ХЯНАЛТААС ГАРЛАА

2020-01-29  

Өнөөдөр өглөө Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос өгсөн мэдээллээр Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 5,974 хүрсэн байна. Сүүлийн нэг хоногийн дотор халдвар авсан 840 шинэ тохиолдол Хятадад бүртгэгдэж, амиа алдсан хүмүүсийн нийт тоо 132 болсон байна. Амиа алдсан 132 тохиолдлын 125 нь Хубэй мужид, бусад долоо нь Хятадын бусад мужуудад байна. Хубэй мужид 3,300 орчим халдвартай хүн эмчлүүлж байгаа бол халдвар авсан байж болзошгүй 20,000 гаруй хүний биеийн байдлыг ажиглаж байгаа гэнэ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өвчин эмгэгтэй 60-аас дээш насныхан байгааг албаныхан мэдээлжээ. Хятадын амьсгалын замын халдварт өвчний эксперт Зон Наншань өчигдөр хэлэхдээ шинэ вирусийн тархалт долоогоос 10 хоногийн дотор оргилдоо хүрч, түүнээс цааш багасна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Хонг Конгийн их сургуулийн эрдэмтэд коронавирусийн тархалт Хятадын таван том хот болох Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэнжэнь, Чончиньд дөрвөн сарын сүүл, тавдугаар сарын эхээр оргилдоо хүрнэ гэж тооцоолсон байна. Төвдийн өөртөө засах мужид коронавирусийн халдвар тээж байж болзошгүй анхны сэжигтэн илэрчээ. Хэрвээ энэ нь батлагдвал Хятадын бүх муж, бүс нутагт шинэ вирусийн халдвар бүртгэгдэх нь.

 

 

Ж.Сүх

Эх сурвалж: South China Morning Post

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?