ОРОСОД ИРЭХ ХОЁРДУГААР САРД КОРОНАВИРУСААР ѲВЧЛѲГЧ ИЛЭРНЭ

2020-01-30  

Ингэж Оросууд тооцоолж байна. Одоогоор коронавирусаар Хятад улсад нас барсан хүний тоо 162 хүрлээ. Энэ вирус анх дэлгэрсэн Хубэй мужид 37 дахь хүн нас барсан. Нэг хоногт л энэ ѳвчний халдвар авсан хүний тоо 1032-оор нэмэгдсэн тухай Хятадын Тѳв Телевиз мэдээллээ. Энэ хурдаар явбал энэ хоёрдугаар сард коронавирус Оросын хилийг давах магадлалтай гэж эрдэмтэд тооцоолсон байна. Ийм учраас энэ тахалаас хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар Путин Оросын эрдэмтэдтэй.зѳвлѳлдлѳѳ. -Энэ вирус нь хоёр метрийн зайнаас үсэрхийлдэг. Энэ вирусаас сэргийлэх вакциныг гаргаж хараахан амжаагүй байна. Ямар ч байсан энэ тахалыг хил нэвтрүүлэхгүй байх талаар бүх талын арга хэмжээг авч байна. Одоогоор уг вирус дэгдсэн Хятадын хот, муж руу хийдэг нислэг, Хятадаас жуулчин авах үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Вирустэй бүсэд хийж буй нислэг нь ѳѳрийн иргэдээ татаж авчрах ганцхан зорилготой гэ коронавирустай тэмцэх Оросын хороог тэргүүлж буй Засгийн газрын дэд тэргүүн Татьяана Голикова тус хурал дээр илтгэлээ.

 

 

Ц.Энхбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?