ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДСАН 14 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН

2020-01-30  

ЭМЯ-аас корона вирусын талаар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Хоёр хоногийн өмнө (1.28) ХӨСҮТ-д сэжигтэй 14 тохиолдол бүртгэгдэж иргэдийг тусгаарлан шинжилгээнд оруулсан. Шинжилгээний бүх хариу сөрөг гарсан бөгөөд одоогоор Монголд корона вирусын тохиолдол илрээгүйг албан ёсоор мэдэгдлээ. Мөн ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл ДЭМБ-д нэмж оношлуур авах хүсэлтээ илгээсэн бөгөөд ойрын гурван хоногт 2500-3000 оношлуур ирнэ. Түүнчлэн ХӨСҮТ-д халуурсан шинж тэмдэг бүхий дөрвөн иргэн тусгаарлагдсан байгаа бөгөөд “Шинжилгээний хариу маргааш гарна” гэдгийг мэдээллээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?