БНЭУ-ын Эрүүл мэндийн сайд Энэтхэгт коронавирусын анхны тохиолдол илэрсэн гэдгийг зарласан байна. Халдвар авсан өвчтөн Үхань хотын их сургуульд сурдаг оюутан аж. Филиппин улсад мөн вирусийн анхны тохиолдол илэрсэн талаар Филиппиний дээд албан тушаалтнууд мэдээллээ. Халдвартай эмэгтэй нь 38 настай, БНХАУ-ын иргэн, энэ сарын 21-нд Үхань хотоос Филиппин улс уруу зорчсон аж. Түүнийг нэгдүгээр сарын 25-наас эхлэн Засгийн газрын эмнэлэгт шинжилгээнд оруулж, биеийн байдлыг хянасны эцэст халдвартай болохыг нь тогтоосон байна.
Ж.Сүх