ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

2020-01-31  

 Гахайн ханиад, Полио вирус, Зика вирус, Эбола вирус дэгдсэнтэй холбогдуулж 2009, 2014, 2016 онд нийт дѳрвѳн удаа онц байдал зарлаж байсан. Тэгвэл дэлхийн 18 орныг хамарсан Коронавирусын тархалт улам бүр түгэж, вирусын халдвар авагчдын тоо цаг цагаар эрчимтэй ѳсѳж буйг харгалзан ДЭМБ-аас тав дахь удаагийн онц байдлыг дэлхий дахинд тогтоосноо зарлалаа. Энэ шийдвэрийг Швейцарийн Женев хотноо хуралдсан ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос гаргав. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем- -“Коронавирусний халдвар эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж энэхүү шийдвэрийг гаргалаа" гэж тодотголоо. 2020.01.30 өдрийн байдлаар БНХАУ-аас гаралтай коронавирусний халдвартай нь бүртгэгдсэн хүний тоо 7800 -хүрч, нас барагсдын тоо 170 гарсан. Вирусний халдвар Хятад улсаас гадна 18 оронд илэрч, тэдгээр улсад 98 тохиолдол бүртгэгдсэн нь онц байдал зарлахад хүргэжээ. Гэхдээ Хятадаас бусад оронд нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

-Хятад улсын тѳр засгийн бүх шатны байгууллага маш их чармайлт гаргаж буй нь ажиглагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай маш нягт холбоотой ажиллаж байна. Байдал ѳдѳр, сараар биш цагаар ѳѳрчлѳгдѳж байна. Коронавирусыг дарах талын бүхий санаачилгыг Хятадын Засгийн газраас авч буйд талархаж байна гэж тэрбээр томилолтоо дүгнэлээ.

 

Эх сурвалж: Xinxua агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?