ХЯТАДЫН ЭРДЭМТЭД ШИНЭ ВАКЦИН БҮТЭЭСЭН БАЙНА

2020-01-31  

 Хятадын Хятадын Шинжлэх Ухааны Академи, Цэргийн Анагаахын Шинжлэх Ухааны Академи болон Ухань дахь вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд коронавирус (2019-nCov)-ийг эсийн төвшинд хангалттай сайн дарах гурван ч эмийг нээжээ. Үр дүнг нь туршилтаар тогтоосон талаар коронавирусийн голомт Хубей мужийн "Хубей" ѳдѳр тутмын сонинд мэдээллээ. Ремдесивир, Хлорокин, Ритонавир гэж нэрлэсэн эдгээр гурван эмийг эмнэлзүйн ѳргѳн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагаас авах л үлдсэн аж. Хятадын нэрт вирус судлаач Ши Жэнглигийн удирдсан эрдэмтдийн баг “2019-nCov” вирус нь сарьсан багваахайгаас үүдэлтэй байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Учир нь шинэ төрлийн коронвирусийн генийн дарааллыг судлахад сарьсан багваахайн генийн дараалалтай 96 хувь таарч байгаа аж. Энэхүү хамгийн сүүлийн үеийн нээлт нь вирусийн гарал үүсэл болон тархах замыг судлах маш чухал нотолгоо болох боломжтой. Эх сурвалж: Синьхуа агентлаг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Баяр хүргэж амжилт хүсье 2020-02-01
Сөаэ:Ккк 2020-02-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?