АМАРСАНАА НАРЫН 20 ЭМЧИЙГ УХАНИАС АВЧРАХАД ДОР ХАЯЖ 900 САЯ ТѲГРѲГ ШААРДАГДАНА

2020-01-31  

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг - Ухань хотод сурч буй 33 оюутан, иргэдийг авчрахаар ажиллаж байна. Тэд бүгд эх орондоо нэн яаралтай ирэх хүсэлтээ бидэнд ирүүлсэн.Ухань дахь монгол оюутнуудыг нэн даруй татах хүсэлтийг 2020 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат шугамаар Хятадын талд мэдэгдсэн. Оюутнаас гадна нийтдээ 56 монгол иргэнээ авчрах юм. Тусгай рэйсийн онгоц, тэнд ажиллах баг, иргэдийг онгоцонд суулгахаас өмнө бэлтгэх зүйлсийг нэгбүрчилэн анхаарч, бэлтгэлээ базаасан. МИАТ компани нислэг хийхэд бэлэн. Хятадын Засгийн газрын зѳвшѳѳрлийг л хүлээж байна. Хятадын Цагаан сар дуусч хил нээж буй. 1000 гаруй монгол иргэн Эрээн, Хөх хот дэх консулын газарт хандаж, эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Тэднийг Бээжин, Хөх хот, Эрээний консулын газартай ярилцаж тусгай зориулалтын автобус илгээж эх орондоо авчирна. Иргэд, оюутнаа авчрах тээврийн хэрэгслийн эрүүл ахуйг хангахад нийтдээ 900 сая тѳгрѳг шаардагдаж буй. Үүнийг улсын тѳсвѳѳс гаргах болсон гэж тэрбээр тодотголоо. Тэгвэл вирусын голомтонд Амарсанаа тэргүүтэй 20 монгол эмч ажилласан тохиолдолд тэднийг эх орондоо эргүүлэн авчрахад тэр хэмжээний зардал дахин нэхэгдэх магадлалтай.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:431 хүн хатгаагаар үхэж байна . тэр хатгааны эсрэг ажилла тэгж их мэдлэг хуримтлуулах гээд байгаа юм бол . 2020-01-31
Х:Явуулах хэрэгтэй тэд маш их юм сурч ирнэ монголд хэрэгтэй. Манайхан 960 саяыг зүгээр л авдаг биз дээ МАН 2020-01-31
уншигч:Энэ улс төрийн шоучиныг хятадруу нь явуулаад тэнд нь тэр хятадууд хорооноотой нь тэр чигээр нь хая. амьд үлдсэн ч монголд буцааж ирүүлэх хэрэггүй 2020-01-31
ih ym syrch irne jinhene wirysiin mergjilten mongol heregtei ter ene emch amjilt:taniar baharhaj bna mergejil takaas n ch hundetgedeg amjilt 2020-01-31
Отгоо:Уг нь өөрсдөө санаачилсан. Ер нь явж голомтод ажиллаж тэндээс их зүйл сурч судалгаа шинжилгээ хийж ирэх байхдаа. Энэ асуудал олон улсын хэмжжэнд яригдаж байгаа асуудал. Иймээс мундаг залуусаар бахархаж байна. Хэрэв явж чадвал амжилт хүсье 2020-01-31
Tuya.:Emch nariig yvuulah heregtei.zaluu humuus ersdelees aihgui bj alivaad suraltsana.delhiin emch nar yvj boldog manaihan yagaad bolohgui gej? 2020-01-31
А:Энэ бол зүгээр л нэг шоу хийж бна. Хожим нь УИХ д дэвших гарц юм уу даа л гэж харагдаж бна 2020-01-31
бид:энэ лам их хуралд дэвшихгуй гэж хэлж чадахуу Чадахгуй бол вирусээр шоу хийж байгаа бололтой Тэнэг увайгуй луйварчин гэж л харагдана 2020-02-01
Zochin:Амарсанаа эмч биш гэмт хэрэгтэн яаж мөнгө хумслахуу яаж луйвар хийхүү л гэж бодно хүний төлөө гэсэн сэтгэл түй ч байхгүй өөрийгөө эмч гээд бгаан лам байж цуг ном хурж байсан хүмүүс нь өмнөөс нь ичих юм 2020-02-01
зочин:Яагаад ийм мулгуу байдым бээ.. жаахан алсын хараатай байгаач тэнэгүүдээ! Монголд халдварын голомтонд ажиллаж үзсэн 1 ш турш****тай эмч байна уу? Наанадаж халдвар хамгаалал, менэжмэнт, эмчилгээний арга гээд зөндөө юм сурна. Вирусын оношлогоо, тархалт, эмнэл зүйн судалгааны мэдээлэл авна. Цаанадаж 1 ш монгол эмч халдварын голомтонд ажилласан гэдэг нэр, 2 улсын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Хэдхэн эмчийн зардлыг төлөөд явуулчих чадваргүй төртэй. Яанам бээ! Угаасаа манай улс судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд мөнгө зарах биш дээ.. гхгх. Дарга нар нь төсвийн мөнгө хулгайлж шилэн байшин барихаас өөрөөр сэтгэж чадахгүй. Олны тусыг огоорч хувийн жаргал хөөгсөд далдартугай! 2020-02-01
зочин:Засаг мөнгө гаргахгүй бол явах боломжгүйшд. Улс даалгавар өгч хүнээ илгээнэ үү гэхээс дурын иргэн гүйгээд очдог ч юм биш.Явлаа гэхэд том асуудал үүснэ. Худлаа л юм бн дөө.. ккк Гэвч ханиад томууг эмчлэх эмч хар мянгаараа бгаа шүү монголд. Урвалж, оношлогоо, эм бэлдмэл, эмнэлэгт төрөөс мөнгө зарахгүй, утаа бууруулах нэрээр хувааж гусаж, муу нөхцөлд иргэдээ амьдруулж байгаатай холбоотой. Амарсанаагаас биш төрөөс асуу! 2020-02-01
Зочин:Яг л нэг нислэг хийхэд 900 сая байж харагдаачээ!!! Ямар мал хуурч байгаа юу? Дандаа сайн санаачлагыг нугачин дардаг шд та нар. Яам гэж нэг балиар газар 2020-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?