ѲВЧИН ѲМНѲХѲѲСѲѲ ИЛҮҮ ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА

2020-02-03  
Шалтгаан нь өвчний халдвар авсан хүнийг оношлоход дор хаяж 14 хоног шаардаж буй нь цаг хугацаа алдахад хүргэж байна гэж эрдэмтэд дүгнэж байна. Тиймээс Ухань хотын Коммунист намын дарга шинэ, илүү мэдрэмжтэй оношлуур туршиж үзэх ажил эхэлснийг зарлалаа. Илрэлт удаж буйгаас тархалт газар авч буйг Испани иргэн халдвар туссантай холбож болох юм. Хоёрдугаар сарын эхний ѳдѳр испани эр коронавирусаар ѳвчилсѳн болохыг Испанийн Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Түүнийг Ухань хотоос шилжүүлэн Мадридын эмнэлэгт эмчилж эхэлсэн байна. -Бодит байдал дээр халдвар авагсдын тоо хэд дахин ѳндѳр байж магад гэж Гонконгийн судлаачид байр сууриа илэрхийлэв. Тэдний үзэж буйгаар 75 мянга 815 орчим хүн халдвар авсан байж болзошгүй юм байна. Судлаачид математикийн энгийн арга хэрэглэн Уханьд халдвар авагсдын тоо 37 мянга 304-130 мянгад хүрсэн гэж тооцооллоо. Дээрх тоог гаргасан судлаачдын багийн төлөөлөл болох Габриел Леун :- Зарлаж буй халдвар авсан хүний тоо бодит амьдрал дээр зѳрж болзошгүй. Маш ѳндѳр тоо ч гарах магадлалтай. Халдвар авснаа ч мэдэлгүй явж байна. Мэдсэн ч эмнэлгийн тусламж авч чадахгүй ийм хүмүүс мянга мянгаараа байна. Хамгийн аюултай нь, халдвар авсан хэрнээ эмнэлгийн тусламжинд хамрагдалгүй гадуур явж, бусдад вирус тарааж буй нь дүр зураг ажиглагдана. Энэ нь эмч нар өвчнийг зөвхөн шинж тэмдэг илрэхэд нь л албан ёсоор бүртгэж авч байгаатай холбоотой алдаа юм. Эрүүл мэндийн байгууллага , Хятад болон бусад улсын Засгийн газраас нарийвчилсан бүртгэл, өвчтөнүүдийн ойр дотны хүмүүсийн контакт зэрэг нарийвчилсан мэдээллийг иргэдэд дэлгэхгүй байна. Энэ бүхэн нь ѳвчнийг хумих бодлого баримтлахад саад үүсгэж, хэр өвчин олон хүнд тархсан байх мэдээллийг ч бүдэгрүүлж байна гэж судлаачид дүгнэлээ.
 
 
 
Эх сурвалж: ГОНКОНГ МЭДЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?