БАГА НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЖЭЭ

2020-02-06  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нэгэн айлд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай мэдээллийг 02.05-ны өдрийн 17:19 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Алба хаагчид 6 км замыг туулан 17:30 цагт очиход  хүүхдүүд хэдийн амиа алдсан байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүхдүүдийн ээж Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгт ажилладаг бөгөөд “Цэцэрлэгийн ойн арга хэмжээн”-ний бэлтгэл ажил хийнэ хэмээн цэцэрлэгийн удирдлага ажилчдаа дуудсан байна. Энэ үеэр хүүхдүүд гэртээ цоожлогдон үлдэсний улмаас өрөөний паар задарч амь насаа алдсан хэмээн мэдээллэж байна. Түүнчлэн уг хэрэг явдалтай холбоотойгоор  хорио цээрийн үед ажилчдаа дуудсан цэцэрлэгийн эрхлэгчийн ёс зүйн асуудлыг салбарын сайдад мэдээллэж шаардлага хүргүүлэхээр болжээ.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?