ЯПОН УЛСЫН УСАН ОНГОЦНООС ХАЛДВАР АВСАН 41 ХҮН НЭМЖ ИЛЭРЛЭЭ

2020-02-07  

Коронавирусийн халдвар тээгчид зорчиж байж болзошгүй гэсэн үндэслэлээр Йокохамагийн боомтод саатуулагдаад байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс 41 халдвар тээгч шинээр илэрсэн байна. Ингэснээр хөлгийн зорчигч, багийн гишүүн 3,700 хүнээс нийт 61 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь өнөөдрийн байдлаар батлагдаж байгаа юм. Өмнө нь халдвар илэрсэн 20 хүнийг хөлгөөс буулгаж, Йокохамагийн эмнэлэгт тусгаарлаад байгаа. Шинээр илэрсэн халдвар тээгчдийг Токио хот болон Сайтама, Чиба, Канагава, Шизуока мужуудын эмнэлгүүдэд хүргэж, эмчлэх тухай Японы эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тус хөлгөөр аялж яваад Хонг Конгт буусан нэг зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн тул Японы тал хөлгийг Йокохамагийн боомтод ирэхэд нь саатуулж, хөл хорьсон юм. Хөлөг дээр байгаа хүмүүс 14 хоногийн турш хөл хорионд байх болоод байна. Хонг Конгт бас нэг томоохон аяллын хөлгийн зорчигч, багийн гишүүд хөл хорионд ороод байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?