ЯМАРЧ ӨВЧИНГ ЭМЧЛЭХ ЭМ НЬ ТА ӨӨРӨӨ

2020-02-08  

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал юм.  Бохир гарын улмаас жил бүр тав хүртэлх насны 3.5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр эндэж байгаа нь дэлхий нийтээрээ анхаарах хэмжээнд хүргэжээ. Хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд, вируст гепатит А, Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна. Дээр дурьдсанчлан аливаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа цэвэр усаар шаардлагатай. Гэвч манай улсын нийт хүн амын дөнгөж 35 хувь нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны эх үүсвэрт холбогдсон гэсэн судалгаа байдаг. Харин хөдөө орон нутгийн иргэдийн хувьд энэ үзүүлэлт дөнгөж 29 хувьтай байдаг байна. Тиймээс ханиад томуу халдвахрт өвчний дэгдэлт их байгаа энэ үед та гарын болон хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Ямарч өвчинг эмчлэх эм нь та өөрөө гэдгийг ямагт санаж яваарай.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?