ГАШУУНСУХАЙТ БООМТОД КОРОНАВИРУСИЙН 12 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН

2020-02-11  

ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар болон МХЕГ хамтран шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний  66 нь Буянт Ухаа боомт дээр,  5 нь Замын-Үүдийн боомт, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн.  Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгсөн байна.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: "Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа. Гэвч иргэд тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодолцож үзээрэй. Урд хөршийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа, тэр хэрээр эрсдэл өндөр байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе. Бид 26 боомтоос мэдээллээ авч байна. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна. Мэргэжлийн байгууллагууд хамтран дөрөв дэх удаагаа эрсдлийн үнэлгээг хийхэд өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон" хэмээлээ. 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?