АНОД” БАНКНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХТӨР: ӨНӨӨДӨР БИ ТАСАРЧИХСАН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА

2020-02-11  

 

“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг зүйрлэлийг амьдрал дээр хамгийн бодитоор туулж яваа хүн бол “Анод” банкны үүсгэн байгуулагч Д.Энхтөр. Цагтаа Монголын топ банкуудын нэгийг удирдаж, санхүүгийн салбарт толгой цохиж явсан тэрбээр нэг л өдөр хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулсан. Эрүүл байхад болно доо гэдэг. Гэвч эдийн засгийн эрх чөлөөгөө боомилуулах бас л нэг зовлон. Тэнгэрт л нисч байдаг шонхор газарт хүчтэй унах гэдгийг “Анод”-ын Д.Энхтөр өөрийн биеэр туулж явна. Үнэнхүү тансагаас үгээгүй ядуу амьдралд унасан түүнтэй уулзах амаргүй байлаа. “Тэнгэрийн амьтан” байхдаа ч хэвлэлээс хол байсан тэрбээр одоо цагт бүр ч хаалттай байх нь мэдээж. Ямартай ч бид ганц “Анод” биш, ард түмний эрх ашгийн төлөө “Оюу толгой”-г ч бас ярилцъя гэдэгт санал нэгдсэн. Нэг л зүйл ойлгомжтой байлаа. Тэр бол зүгээр нэг эр биш. Цагтаа цалгиж явсан, цаг нь ирвэл босч чадах тэнхээтэй ухаантан. Нэгэн цагт Монголын санхүүгийн салбарт тоглолт хийж явсан тэрбээр яах аргагүй манай урдаа барьдаг лидерүүдийн нэг юм. Лидер гэж хэн бэ? Лидер гэж хүчирхэг удирдагч, улсдаа тэргүүлэгч сэхээтнүүдийг хэлэх биз ээ. Бас агуу хүмүүс унаж босч, хорвоогийн хамаг бүхнийг туулсан байдаг. Магадгүй тэр эгэл биш учраас тэмцэлгүй амьдрал түүнд зохихгүй байсан биз.     

“Анод” банкны 1 номерийн хүн байсны хувьд банкаа дампууруулсан хүн нь би гэдгээ хэлье

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Анод” банкны үүсгэн байгуулагч Энхтөр захиралтай өмнө нь уулзаж байсангүй. Харин Гүр-Аранз, Даваа захиралтай ярилцлага хийж байлаа. Та ер нь хэвлэл мэдээллээс хол хүн байх шүү?
-Тийм ээ, би 2005 оноос хойш ичээндээ орсон мэт чимээгүй амьдарч байна. 2005 онд банкны захирлын ажлаа өгч, ТУЗ-ийн дарга болсон. Тэр цагаас хойш ерөнхийдөө өдөр тутмын ажилд оролцохгүй, гадаад харилцаа тал руугаа анхаарч Монголын нийгмээс хөндийрсөн гэх үү дээ. Хүмүүстэй уулзахгүй, уулзах ч шаардлагагүй болсон. Дараа нь 2008 оноос 2015 онд банкны асуудал үргэлжилж, бүр ч олон нийтээс хөндийрсөн. Хэцүү нэртэд байж байгаад гарч ирэхэд таних хүн бараг байхгүй болсон. Идэвхитэй амьдралаас хөндийрөөд яг 10 жил өнгөрчээ. 10 жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хүмүүстэй сайн байна уу гээд утсаар ярихад “Ямар Энхтөр билээ” гэдэг болсон байна. Их урт хугацаа. Гарч ирээд бас 4, 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд гэрээсээ бараг гарахгүй байдалтай байлаа даа.
Та бүхэн хэцүү нэртэд хоёр жил гаруй хугацаанд байсан байх аа?
-Мөрдөн байцаалтад 3 жил болсон. Хэцүү нэртэд гурав, дөрвөн удаа орж, гарсан. Сүүлдээ тэндэхийн хүн шиг л болж билээ. Дуудахад нь очдог, ажил хийж ч болдоггүй. Тэгж байгаад 3 жилээр тас гээд л буулгачихсан.
Танай банкийг төр дээрэмдсэн гэж ярьдаг. Улс төрийн зорилготой дампууруулсан гэдэг үнэн үү?
-Би тэгж бодохгүй байна. Маш их нөхцөл бүрдэж байж дампуурсан. 68-ийн татвар гэгч бий болж, алтны салбар дампуурна гэж би зүүдлээ ч үгүй явлаа. Гол нь үүнтэй холбоотойгоор дампуурах шалтгаан болсон болов уу. Учир нь манай банк алтны салбарынхантай их ойрхон ажилладаг байлаа. “Оюу толгой”-н гэрээ ч хийгдэж, их мундаг хөтөлбөр хэрэгжиж эхэллээ дээ гээд итгэл дүүрэн байсан үе. Үнэндээ дампуурлын тухай зүүдэлж ч явсангүй. “Оюу толгой” руугаа үхэр буугаар буудчихна гэж хэн санах билээ. Банкны дампууралд хамгийн түрүүнд бидний хариуцлагагүй ажиллагаа нөлөөлсөн. Би “Анод” банкны 1 номерийн хүн байсны хувьд өөрсдийн хариуцлагагүй байдал дампуурахад нөлөөлсөн гэж хариуцлагатай хэлье. Түүнээс нэг улс төрийн нөхөр “Анод”-ыг алаад өгье гэсний төлөө уначихдаг юм биш. Яах вэ, тэр нөлөөлсөн байж болно. Бид тэнсэн аваад гарах байсан бол 3 жилийн ял авдаг ч юм уу. Улс төрийн хамгаалалт байгаагүй гэх мэтээр улс төр нөлөөлсөн байж болох юм. Тухайлбал саяхан Капитал банкны нөхөр аавын хаалга татах шахсан. Энэ хүн улс төрд нөлөөтэй байсан учраас тогтлоо. Хэрэв бидэн шиг нөлөөгүй байсан бол орчих л байсан. Ганцхан улс төр ч нөлөөлөөгүй. Дэлхийн эдийн засгийн уналт, “Оюу толгой”, Алтны 68 хувийн татвар гээд олон зүйлээс “Анод”-ын дампуурал шалтгаалсан. Би өөр дээрээ бүх бурууг өгдөг. Тухайн удирдаж байгаа хүний стратеги ямар байсан, энэ эрсдэлийг яах вэ гэдгийг дутуу тооцоолсон. Эсвэл тэр эрсдэлд бэлэн биш, нэг бол бүр мэдэхгүй, чадваргүй байснаас банкаа дампууруулсан хүн нь би. Зуд болоход туранхай мал хамгийн түрүүнд үхдэг. Надад тийм л зүйл тохиолдсон.

Улс төртэй ойр байж, С.Баяртай төө зайгүй байсан бол яах ч байсан юм билээ

Банк дампуурах нь хэр хэвийн үзэгдэл вэ. Монголд олон банк дампуурсны нэг нь  “Анод”. Танай дараа “Зоос” бас дампуурсан?

-2007, 2008 оны хямрал болж, дэлхий нийтээр аймшигтай зүйл болсон. АНУ-ын 400 орчим банк дампуурч, Исланд гээд бүхэл бүтэн улс дампуурсан шүү дээ. Юун Анод вэ, Исланд улс дампуурсан шүү дээ. Исланд бол Европын мундаг улс байсан. Мөн Оросууд маш хүнд байдалд байсан. Путин тулдаа засгийнхаа эрх мэдлийг ашиглаад гарсан. Хятадууд ч ялгаагүй, өчнөөн банк нь унасан. Ингээд дэлхий нийтээрээ хүнд байдалд орж, “Анод” ч дампуурсан. Гэхдээ өөрийн чинь хэлдэгээр улс төртэй ойр байж, С.Баяртай төө зайгүй байсан бол яах ч байсан юм билээ.
Та бусдад бурууг өгөхөөс илүү өөртөө л бүх бурууг авдаг юм байна. Гэхдээ харамсдаг уу?
-Миний 18 настай хүү онлайнаар сурдаг юм. Одоо ч юм хөгжөөд сайхан болж. Хүү маань надад зөвлөхдөө “Аав аа, та өнгөрсөн зүйлийг таг хая. Авахыг нь аваад, хаяхыг нь хая. Ирээдүйгээ бод” гэдэг. Интернетээс харж байхад ерөөсөө л өнгөрсөндөө бүү бай, ирээдүйдээ оч гэдэг юм билээ. Өнгөрсөндөө амьдардаг бол тэгээд л баларна. Өнгөрснөө бодоод ирээдүйд тийм эрсдэл гарч магадгүй гэхээр өнөөдөртөө уначихдаг. Гурван фронт дээр байлддаг тийм мундаг хүн ер нь байдаггүй гэнэ. Амжилтад хүрсэн хүн өнөөдөртөө байлдаж байж амжилтад хүрдэг байна. Тиймээс би өнгөрсөндөө харамсдаггүй. Мэдээж баригдаад явж байхад хэцүү байсан. Гэхдээ энэ бүхэн түүх болж үлдлээ. Хэн ч байгаа нөхцөлдөө дасдаг л байхгүй юу.

Банк дампуурахад 36 сая доллар буюу 71 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн

Би танаас анх ярилцлага авъя  гээд холбогдоход “Ах нь тасарчихсан ядуу амьдарч байна аа, танай сэтгүүлийн нийтлэлийн бодлогод нийцэх юм уу” гэж байсан. Таныхаар тасарчихсан ядуу гэдэг ойлголтыг ямар хэмжүүрээр хэлдэг юм бэ?
-Танай сэтгүүлийг харж байхад 10 мянган долларын цаг, 5000 долларын цүнхтэй ч гэх шиг. Аймаар тэрбумтангуудыг бичдэг юм билээ. Гэтэл би ажилгүй, орлогогүй хүн. Монголын элитүүд дунд би бичигдэх нь таарахгүй л гэж бодсон. Би одоо ч гэсэн Шүүхийн шийдвэрийн дарамтад байдаг. Гарч ирээд ажил хийх гэж үзсэн. Гэтэл Шүүхийн шийдвэрээс данс хаачихна. Яг л ялтан шиг байдаг. Монгол Улсын хуулиар тэгдэг л юм билээ. Сэтгэл зүйн хувьд эхэндээ хүнд байсан. Нэг хэсэг найз нөхдөөсөө хандив авлаа, тэгтэл мөнхийн хандиваар явна гэж байхгүй. Ер нь би ажил хийх ч боломжгүй, орлогогүй ядуу амьдарч байгаа хүн шүү дээ. Ажил хийхгүй хүн яаж амьдрах билээ, хэцүү л байна. Банк дампуурахад 36 сая доллар буюу 71 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн. Тэгэхээр 36 сая долларын өртэй хүн яаж баян байх юм бэ.
-Та тэр өндөрлөгөөс хүчтэй унасан хүн. Бараг л биднийг хотынхоо нэг жигүүрээс нөгөө жигүүрт түгжрээд очих зуур та нар Солонгос, Хятад өөр хаашаа ч юм нисчихдэг гэж боддог.

Онгоцноос онгоцны хооронд нисч, улсаас улс дамжиж явсан тийм л амьдралтай хүн гэнэт өндрөөс унахад хүнд л байсан байх?

-Үгүй, та нар буруу ойлголттой байна. Банкны мөнгө гэдэг чинь харилцагчдын мөнгө, бидний хөрөнгө биш. Дандаа жийпээр явж байсан хүн автобусанд сууж үзэхэд сонин л байлаа

Эдэлж хэрэглэж байсан тухайд тэнгэр, газар шиг хол зөрүүтэй амьдарч байгаа байгаа байх л гэж хэлэх гэсэн юм?

-Эхний хэдэн сар мэдээж хэцүү байсан. Дандаа жийпээр явж байсан хүн автобусанд сууж үзэхэд сонин л байлаа. Автобусанд сууж үзээгүй хүн чинь эвгүй юм билээ. Гурван удаа, 10 удаа суусны дараа тэр байдаг л зүйл болсон.
Тийм дээ, хүн чинь дасамхай шүү дээ. Одоо тэр 36 сая доллараас та бүхний өр хэр дарагдсан бэ?
-Шүүхийн шийдвэрээс биднийг 36 сая доллар буюу 71 тэрбум төгрөгийн өрийг дар гэсэн шийдвэр гаргасан. Одоо тэр үеэсээ арай багассан л байх. Гэхдээ энэ их өрийг би яаж богино хугацаанд дарах юм бэ. Бүхэл бүтэн 40 мянган хүн ажиллаж байсан Монголын алтны салбарын 68 хувийн өрийг би яаж дарах вэ. Бүр салбар нь дампуурчихсан шүү дээ. Энэ их өрийг дарах ямар боломж байна вэ, байхгүй. Манай банк алтны салбарынхантай их хамтарч ажилладаг, тэдэнд зээл олгодог байлаа. Гэтэл бүхэл бүтэн салбар нь дампуурчихсан, яах ч билээ.

Та мөнгөтэй, тэрнийгээ гаргаж ир л гээд байдаг

Тийм шүү, манай хууль их хэцүү юм. Та бүхнийг гадуур сул байлгаж байгаа мөртлөө ажил хийх боломж олгохгүй. Энэ хүмүүс нийгмээс гадуурхагддаг. Тэгсэн хэрнээ өр дар гээд байдаг. Яах ёстой юм бол оо? Бүр гадагшаа гарах эрхийг нь хүртэл хаачихдаг байсан. Одоо харин нээлттэй болсон байна лээ. Ц.Мянганбаяр шүүхдэлцэж байж гадагшаа гарах эрх нээлттэй болсон гэж сонссон. 2017 оны шинэ хуулиар гадагшаа гарах эрх нээгдсэн гэсэн байх шүү. 2018 оны эх хүртэл би гадагшаа явж чаддаггүй байлаа шүү дээ. Уг нь ганц нэг гадагшаа явах орчуулгын ажил орж ирдэг. Эрх нээгдээгүй болохоор орчуулагчаар явах ажил ч хийж болдоггүй байсан. Би компани байгуулаад явбал явна. Даанч Шүүхийн шийдвэрээс байнга дуудчихдаг. Нэг очно, тав очно. Сүүлдээ нэг жижигхэн охинтой хэрэлдээд заамдалцаж авах дээрээ тулсан. Монгол Улсын сүлдтэй хувцас өмссөн хүнийг арай ч болохгүй. Намайг эд нар их мөнгөтэй гэж боддог шиг байгаа юм. Та мөнгөтэй, тэрнийгээ гаргаж ир л гээд байдаг. Тэгээд тэрнээс бүр залхсан. Өдөр болгон шахуу Шүүхийн шийдвэрээр очдог хүнд ажил хийхэд ч хэцүү.

Та ямар гадаад хэлтэй юм бэ?

-Англи, Орос хэлтэй. 
 

Нэг хэсэг та АНУ-д амьдарсан байх аа?
-Үгүй, үгүй. Би хоёр удаа зүгээр л ажлаар яваад ирсэн. Эхний удаад нь нэг төслийн ажлаар хуралд оролцсон. Хоёр дахь удаад нь ар гэрийн гачигдлаар явсан. 
Өнөө маргаашийн хоол, амьдралаа бодож явна, Илүү сэтгэж чаддаггүй юм байна

Гэхдээ та бол манай лидерүүдийн нэг. Тиймдээ ч “Анод” өнөөдөр байхгүй болсон ч босоод ирэх болов уу гэж хардаг шүү?

-Тийм биш юм билээ. Хүн ямар орчинд ажиллаж, амьдарч байна, ямар хүмүүстэй харьцаж байна гэдгээсээ их шалтгаалдаг юм байна. Би 100 сая доллар, тэрбум долларын хөрөнгө оруулалт гэх мэт ажил хийхгүй байгаа юм чинь тэр хэмжээнд сэтгэж чадахгүй шүү дээ. Сарын 1000 доллар олчих юмсан л гэж бодож байна. Өнөө маргаашийн хоол, амьдралаа бодож явна. Илүү сэтгэж чаддаггүй юм байна. Ихэнхи түүхийг үзэхэд, ялангуяа бизнесийн хүмүүс босоод ирдэг

Та эсвэл өмнө нь асар их мөнгөн дунд байсан учраас өнөөдрийн амьдрал тань сэтгэлд хүрэхгүй байгаа юм болов уу?

-Шорон орон гэдэг тоглоом биш. Байнга дарамтанд байдгаас болоод илүү сэтгэж чадахгүй болдог юм байна. Яаж хэдэн төгрөг олох вэ, яаж ажил хийх вэ гэж бодохоос цаашгүй.  Босох уу, сэхэх үү гэдэг философийн асуудал. Зарим нь тэр чигтээ унадаг. Ихэнхи түүхийг үзэхэд, ялангуяа бизнесийн хүмүүс босоод ирдэг. Би ч гэсэн босох гээд л хичээж явна. Босно гэдэг нь ямар ч байсан санхүүгийн эрх чөлөөтэй болъё гэсэн үг. Сард 5000 доллартай байхад амьдраад байх юм билээ. Эхний ээлжинд тийм зиндаанд л очих хэрэгтэй байна. 

Та өмнө нь хэчнээн төгрөгийн орлоготой байсан бэ?

-Банкнаас сард 5-10 мянган доллар авч байсан байх. Зарим сард 2, 3 мянган доллар ч авч байсан. Хэрэгцээгээрээ л авдаг. Хүүхдийн сургалтын төлбөр гэж 10 мянган доллар авдаг ч юм уу. Түүнээс биш тийм тансаг зүйл байхгүй шүү дээ. Банкны захирал бол баян хүмүүс биш. Миний мөнгө биш, хүний мөнгө юм чинь яах юм бэ.

5000, 10000 доллар гэдэг гэхдээ эгэл иргэд бидний хувьд асар их мөнгө шүү дээ?

-Ихээ их. Хэрэв би өнөөдөр тэр өндөрлөгтөө байсан бол Нью-Иоркт очоод Фрийдландтай найзална

Эцсийн эцэст амьдралд юу чухал юм байна, таныхаар?

-Хийж байгаа ажлаасаа кайф авдаг байх л чухал юм байна. Тэр нь сарын 1000 эсвэл 10 мянган долларын цалинтай байна уу, хамаагүй. Ажилдаа дуртай хүмүүс л аз жаргалтай байдаг болов уу. Би бол банкны захирал байхдаа яг үнэндээ зовж байсан юм билээ. Ажлаа дийлэхгүй. Олон сая доллар мэдэхгүй, шийдэж чадахгүй байлаа. Иточу, LG эд нарт маш их мөнгө алдаж байсан мэдэхгүйгээсээ болоод. Тэд том болохоор биднийг хурууныхаа үзүүрээр нясалчихаж байсан. Тэрнээс болоод маш их стрессдэж байлаа. Стрессгүй амьдрах л чухал. Бизнесээ санаатайгаар хийж байгаад эрсэдсэн бол аз жаргал. Бидэн шиг чадахгүй байж байгаад мөнгөө алдах чинь там. Цаашлаад бусдын өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг. Нэг нөхөр 68 хувийн татвар авсны төлөө бид шоронд ороод л, тийм ээ. Гэтэл бид Монгол Улсын төлөө зүтгэж байна гэж социалист нийгмээр сэтгээд эндүүрсэн. Хэрэв би өнөөдөр тэр өндөрлөгтөө байсан бол Нью-Иоркт очоод Фрийдландтай найзална. Хөгшин нь ийм асуудалд орчихлоо, яах вэ гэж хэлнэ, тусламж хүснэ. Фрийдландад 36 сая доллар гэдэг инээдмийн мөнгө шүү дээ. Тэр хүн 3 миллиард доллараар сэтгэдэг нэгэн.
 

Яагаад заавал Фрийдланд гэж. Та өмнө нь тэр хүнтэй таарч байв уу?
-Би Фрийдландтай хоёр удаа уулзаж үзсэн. Тэр хүн надтай хоёр удаа уулзаж, гар бариад дал нуруун дээр алгадаж байлаа. Уг нь юм ярих гээд байсан ч тийм тухтай нөхцөл бүрдээгүй.

Таныг мэдээж том банкны эзэн байхад бизнесийн нүдээр харж байсан байж таарна?

-Халзан Ганболд намайг том банкны захирал шүү гэж танилцуулсан. Би тухайн үед Англиар ч ярьж чаддаггүй байж. My name is Enkhtur гээд л дууссан даа.

Одоо бол та Англиар орчуулга хийхтэйгээ болчихсон юм биш үү?

-Гурав, дөрвөн жил гөлийтлөө Англи хэл үзэж байна. Ямар ч хүн өдөржин Youtube үзэхэд хэл ус тайлагдана. LG-д гэхэд л 5, 10 сая доллар алдсан, тэр үед гадны менежрүүдэд маш хурдан хандаж, Солонгос, Япончуудыг Америктай нийлээд алаад өгөх ёстой байсан юм Иточу, LG-д хэр хэмжээний мөнгө алдаж байв аа.

Тухайн үед манай хэвлэлүүд бичиж л байсан санагдана?

-Сайн санахгүй байна. LG-д гэхэд л 5, 10 сая доллар алдсан. Би 200 мянган долларын хэмжээнд сэтгэдэг байсан шиг байна лээ. Гэтэл 2 сая, 200 сая долларын ажлыг сэтгэж чадахгүй байж. Тэр үед нэг алдсан зүйл нь гадны менежрүүдэд маш хурдан хандаж, Солонгос, Япончуудыг Америктай нийлээд алаад өгөх ёстой байсан. Бид япончуудыг дийлэхгүй байхгүй юу даа. Тэдний хувьд бид амархан хоол байсан нь мэдээж.
-Тэр мэдээж байх. Ингэхэд та америкчуудад уг нь банкаа зарах гэж үзэж байсан байх аа?
-Би банкаа зарах гээд Уольстрийтэд очиж байсан. Дэлхийн мөнгөний 40 хувь нь босдог газар байлаа. Манайд Элчин сайд байсан Ла Партова маш том санхүүгийн хүнтэй уулзуулж байсан. Америкт сайд хүн чинь маш том. Манайд л ийм жижигхэн байгаа болохоос. Ла Партова намайг хөтөлж очоод АНУ-ын 67 миллиард доллартай хүнтэй уулзуулсан. Эхлээд урьдчилсан байдлаар манай материалыг авч танилцсан. Тэр хүнд “Анод”-ын 300 сая доллар онигооны асуудал. Уулзахаас өмнө Ла Партова надад “Монголчууд их нэрэлхүү шүү, ямар санаа оноотой байгаагаа шууд хэлээрэй” гэж зөвлөсөн. Ингээд уулзахад “Боломжтой зүйл. Та нарт ойролцоогоор 250 сая доллар хийнэ, танайхыг 50 саяар авчихъя, буцаагаад 250 сая доллараар зарна” гэж ярьсан. Бид банкаа аврах гээд стрессдээд, Монгол Улс даяараа баларсан шүү дээ. Гэтэл тэр хүнд өдөрт шийддэг 10 асуудлынх нь л нэг байсан. Амьдралдаа тийм баян хүнтэй уулзаж үзсэн.

 

Тэгээд яагаад банкаа зарж чадаагүй юм бэ?


-Тэр үед би Америкт байлаа. Дэлхийд Монгол моданд орж байсан болохоор Солонгос манайд 7 миллиард доллар оруулна гэж зарласан. Ямар банкаар мөнгөө оруулах юм гэтэл “Анод”-оор оруулна гэснээр бид зарагдах юм болсон. Солонгосын Ширан гээд нэг бил үү, хоёр номерийн банк шүү дээ. Тухайн үед Даваа Солонгос яваад “Америк хол байна, Солонгос ойрхон байна” гээд эндээ солонгос хүмүүс ажилд авч, сүрхий байж байтал дэлхийн хямрал болоод нөгөө Ширан банк нь дампуурчихсан. Хамгийн гол нь зуд болчихсон л байхгүй юу даа. Би Америкийн нөгөө түншдээ больё гээд хэлчихсэн байсан болохоор яалт ч үгүй ингээд дууссан.

Энхтөр гуйлгачин болсон нь хэнд ч сонин биш, гурван сая хүний эрх ашиг сонин шүү дээ

Одоо та Даваа, Гүр-Аранз захирал болон гүйцэтгэх захирал Уламбаяртай холбоотой байдаг уу?


-Яах вэ, ганц нэг холбогдоно оо. Бүгд л өөр өөрийн амьдралаа хөөцгөөсөн. Гэхдээ энэ хүрээд “Анод”-ын талаар ярилцахаа өндөрлөе. Яагаад гэвэл “Анод” бол нэг их чухал зүйл биш. Өнгөрсөн зүйл. Би харин “Оюу толгой”-н талаар яримаар байна. Өнөөдөр би Монгол Улсын эдийн засаг хэд байгааг сайн мэдэхгүй ч 10 тэрбум байлаа гэж үзэхэд 30 тэрбум болох боломжтой байсан талаар хөндмөөр байна. Хүмүүсийн амьдрал гурав дахин сайхан байх боломжтой байлаа. Энэ бүхэн харамсалтай биш байна уу? Өнөөдөр Энхтөр гуйлгачин болсон нь хэнд ч сонин биш. Гурван сая хүний эрх ашиг сонин шүү дээ.

Хэдхэн жилийн өмнө монголчууд Азийн гуйлгачид гэдэг имижтэй байлаа

Тэгэлгүй яах вэ, таныг харин ч хүчлээд нэлээд яриулчихлаа. “Оюу толгой”-н тал дээр хүмүүс ихэвчлэн эсэргүүцдэг бол та харин дэмждэг юм билээ?
-Монголын ард түмэн гурав дахин баян байх боломжоо алдлаа. 150 тэрбум долларын борлуулалт хийх боломжоо алдсан. “Оюу толгой”-г муулаад л байдаг хэрнээ 50, 60 хувийг нь авчихдаг. Гаалийн татвар хамгийн сайн төлдөг нь “Оюу толгой”, Импортын татвар хамгийн сайн төлдөг нь “Оюу толгой”, экспорт хамгийн сайн хийж байгаа нь “Оюу толгой” шүү дээ.
-Та “Mine Mongolia” гэдэг пейж ажиллуулдаг юм билээ. Энэ пейж дээрээ “Оюу толгой”-г дэмжиж лайв хийдэг. Яагаад “Оюу толгой”-д санаа зовних болоо вэ?
-Би тогтмол ажиллуулдаггүй. Ноднин 2018 оны зун ганцхан пост оруулсан. Саяхнаас хэдэн лайв хийсэн. Үүнээс цаашгүй. Учир нь 2018 оны зун нэг хүнтэй таарсан чинь “Оюу толгой”-н хувьцаа 20 хэдэн цент болсон гэж хэлсэн. Би үнэхээр гайхсан. Хувьцаа нь 28 доллар байсныг би санаад байгаа юм. Шоконд орсон гэж жигтэйхэн. Ингээд пэйжээ нээгээд “Оюу толгой”-н хувьцаа 20 хэдэн цент болсон гэдэг үнэн үү гэсэн ганцхан пост оруулаад хаасан. Тэгтэл саяхан “Оюу толгой”-н шүүх хурал болж, С.Баярцогтыг алчих гээд уналаа. Америкт байдаг бас нэг найз маань 2020 онд хямрал болно гэдэг үнэн үү, энэ хямралын талаар судлаад өгөөч, та банкны салбарт байсан хүн, судлах байх гэж байсан. Судлахад алт худалдаж авч болно, эсвэл хувьцаа авч болно гэж харагдсан. Яг л 2008 оных шиг аймаар юм болох гээд байна. Ингэж судалж явсаар “Оюу толгой”-н асуудал анхаарал татсан.
-“Оюу толгой”-н талаар юу анхаарал татав?
-“Оюу толгой”-н талаар дандаа муу мэдээ байдаг болжээ. “Оюу толгой”-г бараг л ардын дайсан, булааж авна ч гэж байх шиг. Сүүлийн таван жилд хувьцаа нь навс унаад өнгөрсөн зургаан сард доод төвшиндөө очиж, удахгүй Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хөөгдөх гээд байгаа юм уу даа. Надад ямар муухай юм бэ л гэж бодогдсон. Бүгд л “Оюу толгой”-г муулж байхад яагаад би өмөөрч болохгүй гэж. Фрийдландын гайхамшигтай илтгэл дэлхийг хуйлруулж байсан цаг саяхан. Чингис хааны дараа Монголыг дэлхийд сурталчилсан хүн бол Фрийдланд. Манай монголчууд маш амархан юмыг мартдаг. Хэдхэн жилийн өмнө бид Азийн гуйлгачид гэдэг имижтэй байлаа. Тэгтэл Фрийдланд тэр гайхалтай “Roаd show”-г хийж, дэлхийн бүх Ерөнхийлөгчдийг Монголд иртэл авсан байхгүй юу. Үүнийг мартчихаад байгаа юм. Бид саяхан гуйлгачид байснаа мартчихсан, бидэнд өчнөөн төчнөөн доллар өгсөн хүмүүсийг зайл гэж хэлсэн, юу гэсэн үг вэ. “Оюу толгой”-д бид зайл гэж хэлвэл Ц.Нямдоржийн хэлдэгээр тэрбум долларын өрөнд орно. Хэзээ ч төлж дийлэхгүй, тэнд очвол бид хэн ч биш шүү дээ, үнэндээ.
-Та 2006 оных шиг уул уурхайн хуультай байх хэрэгтэй гэж яриад байдаг. Яагаад ингэж бодов?
-Би уул уурхай, хууль судлаач биш. Тиймдээ ч тийм мундаг хууль байсныг мэдээгүй, сүүлд нь мэдсэн. Банканд ажиллаж байхад хүмүүсийн амьдрал мөнгөний урсгалаар мэдэгддэг байлаа. Гаднаас мөнгө орж ирэнгүүт хүмүүс хэл амгүй зээлээ төлж, харилцагчид мөнгөтэй болдог. Гадны хөрөнгө оруулагчид сонин болоод ирэхээр харилцагчид зээлээ төлөхгүй, асуудал үүсч эхэлдэг. Би тэгж л мэдсэн.
Нэг уул уурхайг 20, 30 компани дагаад явж байдаг. Бичгийн цаас зардаг, хоол нийлүүлдэг хүмүүс хүртэл баяжаад ирнэ. Насаараа хоолны бизнес хийсэн манай нэг хамаатан “Оюу толгой”-д ганц төмс нийлүүлээд Форд экспедишн, Зургаан өрөө байр авч баяжаад эхэлсэн. Хүмүүсийн амьдрал ингэж өөрчлөгддөг. Энэ бүхнийг хараад манай улс Очирбат гуайн хэлдэгээр Азийн бар болох юм байна гэж боддог байсан. Солонгос улс ямар ядуу байлаа, Америкийн мөнгө орж ирээд 70, 80 оноос хагартлаа баяжсан. Монгол Улсаа ч гэсэн дараагийн Азийн бар болох нь гэдэгт би итгэлтэй байсан. Үнэхээр мөнгө орж ирж байгаа юм чинь яах юм.

Уул уурхайн арслангууд ороод ирэнгүүт цөөвөр чононууд нь дагаад ирдэг юм билээ

Та тухайн үед ялангуяа банкны салбарт байсан хүн. Мөнгөний урсгалыг мэдэж байсан л байх?
-Маш их мөнгө орж ирдэг байсан. Тэгээд би бодсон. Энхсайхан ийм хууль гаргасан учраас дэлхийн акулууд орж иржээ гэж. Бейч оф Беллатон, Рио Тинто, Англиа Голд гээд дэлхийн топууд, 100 миллиардтангууд орж ирсэн. Жинхэнэ 200 мянган долларын цаг зүүдэг нөхдүүд чинь Монголд орж ирсэн шүү дээ. Тэр цагаас оффисийн барилга, ресторан, зочид буудлууд үй олноороо баригдаж эхэлсэн.
Уул уурхайн арслангууд ороод ирэнгүүт цөөвөр чононууд нь дагаад ирдэг юм билээ. Таван томыг дагаад 7, 8 дундчууд дагаж ирнэ. Тэр цөөвөр чононуудыг дагаад дараагийн үйлчилгээний газрууд болох банк, зочид буудлууд Ernest Yang, KFMG гээд бүгдээрээ орж ирж Монголд оффисоо байгуулсан. Ганц уул уурхайн компанийг дагаад маш олон бизнес орж ирдэг. Тухайн үед Форд Экспедишн хамгийн их Монголд зарагдсан байдаг шүү дээ. Фордынхон Монгол гэж ямар улс байдаг юм бэ гээд бүр гайхаж байсан гэдэг. Үнэн хэрэгтээ нөгөө акулуудаас эхлээд монголын баячууд авч байсан. Мэдээж дэлхийн тэрбумтнууд нэг муу эксел унаад явахгүй нь тодорхой. Манай банк хүртэл тэр үед гэрлийн хурдаар өсч байсан. Тэр тусмаа “Анод” бусад банкуудыг бодвол анхнаасаа уул уурхайтай холбогдчихсон, ойрхон байсан учраас тэднийг дагаад томорсон. Худалдаа хөгжлийн банкны захирал тухайн үед гадаад хүн байлаа. Тэр захирал хүртэл “Анод жижигхэн банк байсан, яагаад ингээд хурдан өсөөд байгаа юм бэ” гэж гайхсан гэнэ лээ. Бидний сайндаа биш, 2006 оны хуулиараа өссөн нь тэр.
2004 онд манай Монгол Улс жинхэнэ од улс болсон. Дэлхийн бүх Ерөнхийлөгчид Монголд ирж, Торонтогийн хурал дээр дэлхийд ганц Монгол байдаг мэт шуугисан байсан. Тэгээд байж байтал хор найруулж, 2005 оноос нурж эхэлсэн.

Ерөнхийлөгч болсон хүн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргыг тавьдаг юм, тэгээд л болоо, бусад нь хамаагүй

Нээрээ л таныг ярихад Монгол Улс тэр үед эдийн засгийн өндөрлөгт хүрсэн байсан шүү. Гэвч хор гэдгээ тайлбарлаач, таныхаар яаж яваад ийм байдалд хүрчихэв ээ?
-Ид мандан бадарч байх үедээ би АН, МАН-ын улс төрийн уулзалт, хүлээн авалтад ордог байлаа. Ингээд хүчээр улс төрийнхөнтэй тааралдана биз дээ, гар барина, ярилцана. Энхболдтой танилцаж, Хүрэлсүхтэй ярилцаж байлаа. У.Хүрэлсүх их алиа хошин хүн санагдсан. Тэр үед ийм онигоо сонсож байлаа. “Яах гэж Ерөнхийлөгч болдог юм бэ” гэж. Зүгээр л Ерөнхийлөгч болсон хүн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргыг тавьдаг юм, тэгээд л болоо, бусад нь хамаагүй гэж байсан. “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргыг тавьчихсан хүнд бусад зүйл огт сонин биш гэнэ. Үүнийг сонсоод би мэл гайхаж байсан. Учрыг нь ойлгоо ч үгүй, миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарсан. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр “Оюу толгой”-д ч ийм зүйл тохиолдсон байх гэж одоо харж байна. Олон жилийн дараа энэ онигоог би ойлголоо. “Оюу толгой” гэх мэт Монголын толгой ордуудыг Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга тавьдаг шиг юм болохыг улстөрчид санаархсан. Манай улстөрчид яг Эрдэнэтээрээ сэтгээд “Оюу толгой”-н 34 хувийг авчихвал ТУЗ-ийн хүнээ тавьчихна, “Оюу толгой”-д юмаа шахна гэж бодсон. 2000-2005 онд л гэхэд хөөрхий манай монголчууд “Эрдэнэт”-ээр л тэжээлгэдэг байлаа. Тэр үед “Эрдэнэт”-ийн жилийн эргэлт 600 сая доллар. Манай Засгийн газрынх 60 сая төгрөг л байсан байх. Ердөө л шунал бүхнийг балласан. 

Араб шиг татвараа аваад баяжаад сууж байя л даа

С.Баяр “Оюу толгой”-н гэрээг зуралцсан, дэмжсэн хүн. Та түүнд талархдаг уу?
-Би С.Баярыг үнэлдэг. Яагаад гэвэл Энхбаяр байсан цагт хэзээ ч “Оюу толгой”-н гэрээ батлагдахгүй. Хуурамч хэрэг нээгээд яаж ийгээд оймсыг нь гозолзуулаад хийсэн нь болсон. Ингээд С.Баяр “Оюу толгой”-н гэрээг хийсэн. Гэхдээ мөн л Эрдэнэтэдсэн. Яаж Эрдэнэтэдсэн бэ гэвэл “Оюу толгой”-д найзаараа дамжуулж бензин шахаад мөнгө олсон. Гэхдээ энэ бүхэн хамаа алга, “Оюу толгой”-н гэрээг хийсэн нь л чухал. Ер нь бол дэлхийн бүх томчуудыг Монголд оруулж ирсэн тийм гайхалтай хуулийг Энхсайхан уг нь хийсэн юм билээ. Ганц Монгол Улс биш, Дэлхийн бүх улс орон байгалийн баялагтай. Америктаа ч тэд ажиллаж болох байсан. Манайд ашигтай байсан болохоор л тэд Монголд орж ирсэн. Монголын газар нутагт байгаа цагт янз бүрийн татвараар 10 мянган миллиард доллар олвол 5000 миллиардыг нь салгаж болох байсан. “Оюу толгой” нь дампуурна уу, бидэнд ямар хамаа байна аа. Бид ороод ирэхээр нь татвар аваад байх ёстой. Хятадууд нээлттэй хаалганы бодлого гэдгээр баяжлаа. Араб шиг татвараа аваад баяжаад сууж байя л даа. Катар чинь 100 мянган хүн амтай, 700 мянган гадаад хүн бүх хар ажлыг нь хийдэг гэсэн шүү дээ. Уг нь бид тэгмээр л санагдаад байдаг юм. Гэтэл бид гаднаас орж ирсэн хүмүүсээ шоглоод бүгдийг нь хөөгөөд гаргачихсан.
-Гэтэл үнэндээ энэ хүмүүс манай хамаг баялгийг хуу хамаад, хоосон шороо үлдээх гээд байсан юм биш үү?
-Наадах чинь шал инээдтэй зүйл. “Оюу толгой”-н орд 500-1500 м-ийн доор байгаа. Үүнийг мэдэх ямар ч боломжгүй байсан. Бидний доор 2000 метрийн дор алмаз байсаар байхад Солонгост очиж боол хийсээр байх уу.

Би бол Фрийдландыг Ардын баатар болгомоор байна, Чингисийн одонгоор шагнамаар байна

Алт сандаалсан гуйлгачин гэдэг шиг үү?
-Энэ логикийг би ердөө ойлгохгүй байна. Гадагшаа хамаг боловсон хүчин, хүн ардаа явуулж, Монгол Улсын хүн амын бодлого алдагдаж, ядуу зүдүү байхад юуг нь харамлаад байгаа юм бэ. Энэ дор алт ч байж магадгүй, шороо ч байж магадгүй. Байгаа ч юм уу, байхгүй ч юм уу зүйлийг юуг нь харамлаад байдаг юм. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой, би бизнесийн өнцгөөс хэлээд байгаа юм шүү.
-Тэр Фрийдланд гэдэг хүнийг Англи, Америк дамнасан уул уурхайн луйварчин гэх юм билээ. Монголчуудыг үнэхээр луйвардах гээд байсан бол яах вэ?
-Би бол Фрийдландыг Ардын баатар болгомоор байна. Чингисийн одонгоор шагнамаар байна. Саяхан хүртэл манай улсыг хэн ч мэддэггүй байлаа. Гэтэл Фрийдланд Road show хийгээд Монгол бол ирээдүйд дэлхийн стратеги, эдийн засаг тодорхойлдог улс болно гэж хэлсэн. Монголын нэр хүндийг тэгж өсгөсөн. Одоогоос бараг 20 жилийн өмнө хэлсэн шүү дээ. Мундаг байгаа биз. Тухайн үед миний толгой 20 мянган долларын л зээл өгнө гэдэг сэтгэлгээтэй байхад 200 миллиард доллар яриад  байгааг ойлгох ч үгүй л байсан. “Оюу толгой”-г 250 миллиард долларын үнэлгээтэй гэж би сонссон. Удахгүй 500 миллиард долларын үнэлгээтэй болно. Манай төсөвт хэдэн доллар оруулсных нь төлөө, монголчуудын нүдийг нээснийх нь төлөө түүнд баярлах хэрэгтэй.


-Ярилцсанд баярлалаа.
 

PEOPLE сэтгүүл. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зараа:Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ, хэцүү ч гэсэн өндийхийг хичээгээрэй. Амжилт 2020-02-13
Гхнаа:Ганц нэг таарч л явлаа. Маш соёлтой, даруухан зөв сэтгэлтэй хүн хүн шиг санагддаг. Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ. Өндийнө дөө. 2020-02-14
Багш: Зөв сэтгэлтэй, сайхан ааштай, хүнтэй зөв харьцаатай даруухан залууг хэцүү нэртэд ороход нь их харамсаж байлаа. Эр хүн тугал ч хариулна, туг ч барина гэдэг. Амжилт хүсье! 2020-02-14
DR. ADITYA:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: 2020-02-18
иргэн:банк удирдаж байсан цэвэр миний буруу гэж байгаа нь таалагдаж байна. банкны хөл бөмбөгийн аварга болох гээд бэлтгэлийн үеээр энэ нөхөр ирж байсан санагдана, бие хамгаалагчтай явж байл уу эсвэл далдагууд тиймэрхүү имиж бүрдүүлээд яваад байсан уу? мэдэхгүй. номингийн нэг балай нөхөр элийрээ л байсан тэрний хажууд гайгүй санадсан шүү. за тэгээд эр алдаж эрэг нурдаг хойно доо. босоод ирэх нь чухал 2020-02-22
кк:тэр АНУ-ын Элчин сайд Ла Порта гэж хүн байсан шүү тэр байх аа даа. Ла Партова гэнэ үү арай л уу? 2020-02-22
Dumaa:Anod bankaa sergeej dahin bosooroi ta 3 2020-03-12
чоно:багаасаа л Яармагт ядуу өссөн автобусаар явдаг хүн бснаа таг санжээ 2020-09-03
Дашбалдан:Эгзэгтэй мөчид буруу сонголт хийжээ гэж бодов. Тэр их бэлэн мөнгөний илүүдлийг банк санхүү руу бус үл хөдлөх хөрөнгө рүү (барилгын) салбар луу оруулсан бол өдийд MCS тэй өрсөлдөх том групп болох магдлал өндөр байж. Энэ бол үйлийн үр юм даа. Үйлийн үрээс зугтаж бус туулж амьдраарай. Амжилт . 2020-09-04
Дашбалдан:Эгзэгтэй мөчид буруу сонголт хийжээ гэж бодов. Тэр их бэлэн мөнгөний илүүдлийг банк санхүү руу бус үл хөдлөх хөрөнгө рүү (барилгын) салбар луу оруулсан бол өдийд MCS тэй өрсөлдөх том групп болох магдлал өндөр байж. Энэ бол үйлийн үр юм даа. Үйлийн үрээс зугтаж бус туулж амьдраарай. Амжилт . 2020-09-04
irgen:Iim bolovsrol chadvartai huniig ih zovooj .bankiig n deeremdej avlaa.Ene hunii amidraliig tsaashdaa bodmoor uom.Shuuh iim muuhai henii daalgavaraar ylaa edelsen huniig zovoogood bga uom.Chaddag uom bol Saihanbileg.Elbeg 2 oo daramtlaj.shorond horioch. 2020-09-04
Би:Юм үзээгүй хүн гэнэт их мөнгөнд живээд ухаангүй явж байгаад ийм байдалд хүрсэн байхдаа. Хүний мөнгийг өөрийнх гэж андуурч явсаны хар гай. 2020-09-05
Зочин:Энэ хүн тийм сайн хүн бишээ. Юмны ард нуугдаж явдаг. Яаж өөрийгөө ядуу гэж хэлж байнаа. Энгийн ардын мөнгийг үрэн таран хийчихээд Хаус эн тэрэнд амьдардаг л биздээ. 2020-09-05
gaaya :****i chin 2020-09-05
Хөөрхий энэ банкаа дээрамдүүлсэн эр гуйлгсчин болоод солио өвчтэй болсон бна:Хөөрхий энэ банкаа дээрамдүүлсэн эр гуйлгачин болоод солио өвчтэй болсон бна. Маш их айдастай бгаан бна. Одоо цаад дэөржмчиддээ үйлчилж эх орноо тонон дээрэмдэх, гадныхантай дотоодын хулгайчуудын дор ард тлмнийхээ хоолыг цөлмөн амиа зогоож бгаа юм бна. 2020-09-05
sonom:Friidlandiin tuhai bol yag l uneniig heljee 2020-09-05
Odoo osoj ondii:Anhanaasaa bolovsroliin suuri sul Hun baijee 2020-09-05
Зочин:Энэ хүн маш зөв ярьж байна. Оюу-толгойг буруутгаад байх юм байхгүй. Муу хэлдэгээ болих хэрэгтэй.Оюун-Эрдэнэ мэтийн тэнэгүүд янз бүрийн дэмий юм ярьдагаа ч болих хэрэгтэй. Баяр, Энхсайхан, Эрдэнэбат, Номтойбаяр нарыг суллах шаард****тай. Жинхэнэ буруутнуудыг олж чадахгүй мөртлөө юм хийсэн, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүмүүсээ ялладагаа болих хэрэгтэй.Өнөөгийн удирд**** ч цаг хугацааны дараа хариуц****а хүлээх биз. 2020-09-05
Даваасүрэн.:Сайхан ярилц**** болжээ! Мундаг хүн байна. Танд амжилт хүсье! Хурдан хүчээ авч тэнхрээрэй! 2020-09-05
Ганаа:Энэ нөхрийн мэдрэл эрүүл биш бололтой. 2000 метрийн доор байгаа баялгыг хүн авсанч яалаа, үгүй ч яалаа гэнээ.!!! Түүнийг нь үнэгүй авч байгаагаас гадна монгол орныг тэр баялгын 34 хувиар өртүүлээд, хүү тооцоод, ядууруцлаад байж байгаа ш дээ. Эхэндээ 5,4 милярд доллорын хөрөнгө оруулалт ярьж байсан бол одоо 10 гаруй милярд доллор болгоод өр хүүлээд сууж байгаа ш дээ. 5,4- ийн 34 хувь 1,8 милярд, 12 милярдын 34 хувь нь. 4,0 милярд. Хөрөнгө оруцлалтын эхний тооцоолол /5,4/-ын 34 биш, 74 хувийг монголчууд өөрсдөөр нь гаргуулаад дээр 34 хувьд авсан зээлийн хүү нэмж авах гээд луйвардаад сууж байгааг юу гэх вэ? "их сэтгэгч " ээ. 2020-09-05
uiliin ur:uhsss tasarsan bayan yavahdaa gar bagiin n****a 200$ unjaad huuguud gargaj bsan uvgun ****ino pi****. 2020-09-05
цээрлүүлэгч:гохино ****а үйлийн үр. хар багын анддаа 200$ луу унжаад хамгаалагчаараа хөөгөөд гаргаж байсан. 2020-09-05
9:Оюут толгойн гэрээгээр ард түмнээ айлгаад гэрээ хийсэн хүмүүсүүдийг нь хэлмэгдүүлж шоронд хийгээд байгаа эрх баригчдад нэгийг бодогдуулж хоёрыг сануулах буйзээ үнэндээ Монголыг хоёр дахь удаагаа дэлхийд таниулсан 2020-09-05
Zochin:Anod ard tumend uilchildeggui tomchuudad uilchildeg b san y ma.hun yalgaj haritsaj bgad ain Dan altnihand uilchildeg gj helj bga bzde.odo Tamar ambitsaar you tolgoig umuuruud bna.shog gar.m ungu Haana ch nuuchad yavj bga ym bid medehgui.ter in mungu haachsan baihuu 2020-09-05
Zochin:Ene hvniig mednee Jinhen luiwarchin daa saihan yrah ymaa jinhen saltaa **** mungu hezee uguh gej baina ymaa zaraad mungu uguuchee hudlaa chalchaad 2020-09-05
зочин:дампуурсан ч жудагтай байсан анод 2020-09-05
Puijee:Их мөнгөнд живж байсан хүн экологи гэдэгийг мэддэгүй юм бна 2020-09-05
...:... нууц ноёнтондоо л чадуулсан байх ... золиос ч юм уу. 2020-09-05
zochin:Анод банк дампуурахад энэ хүн л хов хоосон үлдсэн дээ. бусад нь бүгд сайхан амьдарч байгаа. Тэр тусмаа доор нь ажиллаж байсан эр эм холилдсон маш олон хүн завшаад сайхан амьдарч яваа. Хүн муутай хүмүшс доороо ажиллуулаад 2020-09-05
Irgen:Ehnii hesegiin unshij bhda demjij bahdaj bsn chn suulruugee yu bolood yavchihvaa Arai bishee ...Gazar door bayalag bga ch ymuu shorooch bgmu yaj medhiim gadaadiinhnaar uhuulaachde genu ...kkkk 2020-09-05
Гүнээ:дэргэд нь байж багшаа болгох юмсан. Маш сайхан ярилц**** болсон байна. Удахгүй цахиур хагалан гарч ирвэл би лав гайхахгүй 2020-09-05
шаабар нь:энэ этгээд худлаа шааж байна. монгол одоол босч байна. 30 жил энхсайхан **** нар худлаа шаалаа. огт дээрдсэнгүй. 2020-09-05
Dorjhand: chadwartai medlegtei hun um bna, uuriinhuu buruu gd bh um? harutts**** bh l baihda,gol ni uur humuus oroltsn bailgui de? Odoo ajil hiilgedeggui ni! Medleg chadwaraa eh orondoo zoruylah l hun bna! ter hetsuu baidlasaa garch chadsn mundg hun bna! Amjilt huse! 2020-09-05
Наки: ломбард бсийн бж 2020-09-05
TuulBet:Хөндлөнгөөс харахад шүүмжлээд заахад амархан л байх.Энэ хүн бодсон туулсанаа л ярьсан байна.Уншаад тунгаагаад авахаа ав хаяхаа хая.Шүүмжлэл дооглох хэрэггүй. 2020-09-05
CNN. CNN:Миний хувьд маш сайн нөхөр гэж боддог 2020-09-05
мөнх:зөндөө тааралддаг .....их оюунлаг оёлтой боловсон сайхан хүн дэ.амжилт хүсье 2020-09-05
Үочин:Банкыг мэргэжлийн хүмүүс нь удирдах хэрэгтэй. Чeнж байсан хүмүүс яаж удирдах билээ. Мөнгө л байвал болдог биш. яаж мөнгийг зохион байгуулах гэдэг чухал 2020-09-05
hun:nileed zalitai hun bololtoi 2020-09-05
banker:helhui bol hulgui gj oilgolloo hel surah heregtei yum bn Er neg aldaj ereg neg nuraal biz 2020-09-06
Шүүжлээд байгаа хүмүүсийг бурхан өршөөг:Ямар өчүүхэн сэтгэлтэй хүнд итгэх итгэлгүй болчихосон хүмүүс энэ хүнийг ингээд муулаад байдаг байнаа. Найздаа 200$ өгөхгүй хөөж гаргаж байсан гэнэ үү хаха чамд ямар өгөх албатай юм уу тэр 200г чинь хөдөлмөрлөж олдог юм малаа!!! Бас одоо хаусанд амьдарч байгаа гэнэ үү хаусанд амьдарч байгааг нь хараа юу чи!!! Битгий ийм өлөн байгаа ч хүмүүсээ!!! 2020-09-06
Har jaran terbym:BAYAR BAYARTSOGT NAR ENE HUND MONEY TULJEE 2020-09-06
Уншигч:Анодын хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн дээ.Одоо болтол юу ч үгүй л бж бна.Банкыг нь хүчээр дампууруулахад улс төрчид оролцсныг энэ хүн хэлэхээс айгаад бгаа юм уу даа.С.Баярын ЗГын нөлөөгөөр хохирсон гэдгээ Даваа нь ярилц****ндаа хэлж л бна лээ.Тэр муу Баяр цаашаа болтугай 2020-09-09
Б. Наранхүү:Үнэхээр ухаалаг яриж байна. Хүн алдаж байж ухаардаг. Яагаад гэвэл бид энэ ертөнцөд анх удаа амьдарч байгаа. Энэ хүнийг олж уулзаж багшаа болгох юмсан мэдэх хүн холбоо барина уу? Баярлалаа 2020-10-12
LUCY:Сайн мэдээ! Энэ нь Засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан жижиг, дунд бизнест 50,000-90,000 ам.до****ын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч нь support@ectbanks хаягаар хүсэлтээ илгээнэ. .com Би АНУ-аас ирсэн Люси боловч Европт амьдардаг 2022-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?