ДОТООД ТАРГАЛАЛТ ЯСЫГ ГЭМТЭЭДЭГ

2016-05-01  

Хэрэв та “Шар айрагны гүзээ”-тэй бол зүрх, судасны өвчин болон ясны асуудалтай хүмүүсийн бүлэгт багтаж байна гэсэн үг.

Харвардын их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтийг хийсэн байна. Эрчүүдийн таргалалт астма өвчин, холестериний өндөр агууламж, нойргүйдэл хавсардаг. Тэгвэл нэмж ясны өвчлөлийг авчирдаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд эрчүүдийн ясыг судалж үзсэн байна. Дунджаар 35 настай илүүдэл жинтэй 35 эрэгтэйд судалгаа хийж, тэдний хэвлий, гуяны хэсгүүдийн томограф зургийг авч шинжилсэн байна.

Ингэснээр булчин болон өөх, тослогийн хэмжээг тодорхойлсон бөгөөд арьсан доорх өөхний зузаан ясны бат бөх чанарыг хоёр дахин бууруулдаг болохыг тогтоожээ. Үүнд биеийн нийт жин болон тухайн хүний наслалтад онцын нөлөөлөл үзүүлээгүй аж.

 

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:unen bhoo mongold targalalt asuudal blj bn shu 2016-05-13
Золоо:ер нь тарган байх чинь бүх өвчний үндэс шүү дээ 2016-06-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?