ЭРЭЭНЭЭС ИРСЭН НЭГ МОНГОЛ ИРГЭНИЙГ ТУСГААРЛАСАН БАЙНА

2020-02-19  

Хятад улсад ажиллаж, амьдардаг олон зуун монгол иргэд байгаа нь коронавирусын үеэр нэгэнт ил болж эхэллээ. Малчид, тариаланчид, оёдолчид, багш, эмч, сувилагч, гэрэл зурагчид, тамирчид мянга мянгаараа хилийн дээсний цаана ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулж байна. Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын 104 иргэнийг ѳнгѳрсѳн долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотоор дамжуулан Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор автобусаар татан авсан. Тэдгээр 104 зорчигчоос халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарласан байна. Тиймээс түүнтэй хамт Монголын хилийг давсан 103 монголын иргэнийг түр хяналтад авсан байна. 

 

Ц.Хишгээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?