НЭГ ХҮН ХАТГАЛГААНЫ УЛМААС ТУСГААРЛАГДСАН

2020-02-20  

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" буюу коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд өчигдөр буюу /2020.02.19/ Завхан аймаг, ХӨСҮТ-үүдэд тус тус нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлагдсан. Хоёул халдварын бүсээс ирсний нэг нь хатгааны улмаас тусгаарласан. Одоогоор биеийн байдал хэвийн, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д шалгаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо. Завхан аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. 13-ндаа Завхан аймагт очсон бөгөөд өчигдөр аймгаас мэдээлснээр халуурсан, хатгаатай байгаа тул тусгаарлан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү ирүүлж байгаа. Автобусанд хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг ажиглалтад авч, биеэ хянах талаар зөвлөмж өгсөн.  ХӨСҮТ-д өчигдөр нэг тохиолдол тусгаарлагдаад байна. Тяньжинд сурдаг оюутан бөгөөд хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирж, 19-нд эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан” байна.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?