СОЛОНГОСТ КОРОНАВИРУС ДЭЛГЭРСЭН НЬ МОНГОЛЧУУДАД ТУН ТААЛАМЖГҮЙ

2020-02-23  

 Солонгост олон арван мянган монголчууд амь зуулга залгуулж буй. Цѳѳн тооны оюутан сурдаг ч, 40.000 монголчууд Солонгос даяар ажилладаг гэсэн тооцоо бий. Солонгосыг зорих Монголчуудын тоо ч жилээс жилд нэмэгдэж, Солонгос руу зорчих монгол иргэдэд олгох визийн тѳлбѳрийн үнэ ч нэмэгдэж буй мэдээллийг хулгана жилийн босгон дээр ЭСЯ нь дуулгалаа. Солонгос улсад коронавирусийн халдварын тохиолдол 200-д хүрч, хоёр иргэн нас барсныг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Женевт болсон хурлаас зарлалаа. -Ганц хүн л хайхрамжгүй байх нь хэр хортой болох жишээг коронавирусыг Солонгост дэлгэрүүлсэн жишээнээс харж болно гэж ДЭМБ-ийн тѳлѳѳлѳгч анхаарууллаа. -Сүмийн цуглаанд оролцсон халдвартай нэг иргэний нэгдүгээр хавьтагч сүмийн 1001 хүн, тэдгээрээс хоёрдугаар хавьтагч 3474, гуравдугаар хавьтагч 4860 нийтдээ 9335 хүнд нэн яаралтай шинжилгээ хийх шаардлагатай байгааг эх сурвалжууд дурдлаа. Солонгосын Засгийн газраас 2.5 сая хүн амтай Тэгү болон Чондо хотыг "тусгай бүс" -ээр зарлаад байна. Мөн Сөүл хотын төв хэсэгт олныг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглов.

Ц.ХИШГЭЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ы:Балай авгайгаас болж будаа болох үндэс тавигдлаа. Манайд иймэрхүү гарууд бий шүү 2020-02-24
зочин:манайхаан зарлаад байхад хотоос гарах гэж байгаа тэнэгүүдийг хараач та минь арай ч дээ дэндүү тэнэг юмаа хэцүү өвчин гараад байхад ойлгохгүй бгаа юмуу цагаан сар дээл хувцас гээд л хөөрцөглөөд явах юм жил гаран бэлдсэн дээлээ өмсөх гээд л үхэлдчих юм 2020-02-24
ireedui:chondo hot gej sonsoogui l ym bn 2020-02-27
bi:svmiig hvniig muulj boloh ch Heniig uhuuleh heniig amidruulahaa Burhan uuruu medne 2020-02-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?