2-р сарын 19-20 хооронд Инчеон - Лос Анжелес хотын хооронд нислэг үйлдсэн KE017, КЕ012 дугаартай нислэгт албан үүргээ гүйцэтггэж байсан онгоцны үйлчлэгч шинэ коронавирусын шинж тэмдэг илэрсний улмаас гэртээ тусгаарлагдан шинжилгээ өгөн 24-ны өдөр хариу эерэг гарчээ. Шинжээчид БНСУ-д анх коронавиус дэгдсэн Христ шашны "Шинчеонжи" сүмийн групп аялагчдаас халдвар авсан байж болзошгүй тухай мэдэгджээ.
Энэ сарын 8-16 хооронд тус сүмийн 39 хүн Израйл улсруу нислэг үйлдсэн бөгөөд БНСУ-д буцаж ирсний дараа 18 хүн Коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон юм.
Тэгвэл буцах нислэгт нь тус үйлчлэгч хамт ниссэн байжээ.
Эх сурвалж: CHUO DAILY