Хөвсгөл аймагт хоёр иргэнийг ажиглалтын байдлаар тусгаарласан байна. Одоогоор хоёр иргэний биеийн байдал хэвийн, халдварын шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийж байна. Тусгаарлагдсан иргэн С энэ сарын 20-нд Пусанаас Улаанбаатарт онгоцоор ирж хотод эгчийндээ нэг хоноод 21-нд автобусаар Мөрөн суманд ирсэн. Харин иргэн Б дугаар сарын 12-нд Улаанбаатараас - Сөүл - Улаанбаатар чиглэлийн онгоцны нисгэгчээр ажилласан бөгөөд энэ сарын 19-21-нд дээрх чиглэлд дахин нислэг үйлдэж 22-нд өөрийн хувийн машинаар Хөвсгөлд ирсэн байна.
Э.Сувдаа