“ХЭМНЭЛ 91.7” РАДИОГИЙН “НАЙЗУУД” БҮТЭЭЛ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛД ШАЛГАРЧЭЭ

2020-03-06  

XVII жарны төмөр Хулгана жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлагдсан юм. Тус уралдаанд “Хэмнэл 91.7” радиогийн “Найзууд” нэвтрүүлэг Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл төрөлд шалгарсан байна. Тус уралдаан нь хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих зорилготой аж. “Найзууд” нэвтрүүлэг нь ёс заншил, түүх уламжлал, өв соёлыг суртачлан таниулах, эх оронч үзэл, бахарлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх соён гэгээрүүлэх боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн учраас энэхүү шагналыг хүртсэн байна. Тус нэвтрүүлэг нь гурван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд нэвтрүүлгийн эхний хэсэгт зохиол бүтээл уншиж судлан, түүнийгээ сонсогч хүүхдүүдтэй хуваалцан ярилдаг бол. Хоёр дахь хэсэгтээ хүний зан чанар, бусдын хүндэтгэх, хайрлах, уучлах, алдаа дутагдлаа засаж залруулах бусдыг хайрлах гээд илүү хувь хүн рүү чиглэсэн сэдвээр, гурав дахь хэсэгтээ эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэхэд зориулсан эрүүл мэндийн зөвлөмж буланг тус тус багтаажээ. Хамгийн гол асуулт хариулт хэлбэрээр хүүхдүүдэд ойлгоход энгийн хялбар аргуудыг ашигладаг гэж найруулагч Ц.Хишигжаргал Контрол.мн сайтад мэдээллээ. Нэвтрүүлгийн хөтлөгч болох Н.Энхсувд, О.Тэмүүжин нар нь Лоолойгийн найзууд хөтлөгчийн дугуйлангийн сурагчид юм. Тэд 5-6-р ангийн сурагчид бөгөөд ирээдүйд хөтлөгч нэвтрүүлэгч болохоор бэлтгэгдэж байна. МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд бүтээлээ сойн өрсөлдсөн байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
а:баяр хүргэе. & хэрэгцээтэй мэдээлэл оруулсанд баярлалаа 2020-03-06
зочин:Баяр хүргэе. Лоолойгийн үеүеийн хүүхдүүд үнэхээр мундаг шүү 2020-03-09
DR. PRADHAN:Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com 2020-06-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?