Сармистай шөл уух нь ханиад томуунд сайн нөлөө үзүүлдгийг бид мэднэ. Уг шөлөнд ягаан сонгино, ганга болон сармис гэсэн 3 чухал орц ордог. Хамгийн гайхалтай нь ямар ч эм, антибиотик ууснаас илүү үр дүнтэй байдаг аж. Тэгээд ч эм, бэлдмэлд агуулагдах төрөл бүрийн химийн найрлагууд нь бие организмыг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Ингээд сармистай шөл хэрхэн бэлтгэж уух болон эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хамтдаа мэдэж авцгаая.
Та энэхүү шөлийг ууснаар хаврын алжаал ядаргаагаа тайлахаас гадна, үнэтэй эм, антибиотик хэрэглэж, дусал залгуулалгүйгээр эрч хүч, амин дэмээ нөхөж авах боломжтой юм.
Сармистай шөлөнд “аллицин” гэх бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний бие организмыг өвчин зовлон тусахаас сэргийлэх ач тустай болохыг Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.
Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар сармистай шөл уух нь эм, антибиотик ууснаас 100 дахин илүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. Түүнчлэн бактерийн гаралтай төрөл бүрийн өвчнийг анагаах ач тустай гэнэ.
Орц:
Заавар:
Хэрвээ танд ханиад томууны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол, уг шөлийг эргэлзэлгүйгээр уугаарай. Хүсвэл хөргөгчинд хадгалаад, маргааш нь халааж уусан ч болно. Мөн хоол идэхийнхээ өмнө уг шөлийг уувал дархлааны систем сайжирдаг байна.
Сармисыг дан ганц шөлтэй хоолонд хэрэглэхээс гадна, хөнгөн зууш, салатанд ч мөн хэрэглэж болох бөгөөд талхан дээр оливын тос түрхэж, дээр нь бага зэрэг сармис тавиад идэж байгаарай. Ингэснээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.
Эх сурвалж: Hidoctor.mn