ХҮМҮҮС ДАРХЛАА СУЛ УЧРААС Л ХАРШИЛТАЙ БОЛЛОО ГЭХ БУРУУ ОЙЛГОЛТТОЙ БАЙДАГ

2016-05-03  

“Хүрээлэн буй орчны харь төрлийн зарим зүйлд бидний бие махбодийн дархлаа тогтолцоо хэт хүчтэй хариу урвал үзүүлдэг. Үүнийг хэт мэдрэгшилт гэдэг. Ер нь хүний бие махбодид явагдах хэт мэдрэгшлийн урвалд дархлааний 5 төрлийн эсрэг бие (IgG, IgM, IgA, IgD, IgE) оролцдог. Харин харшлын урвал нь IgE эсрэг биеийн оролцоотой явагдана. Иймээс харшил гэдэг бол нэг хэлбэрийн хэт мэдрэгшилт юм.

Хүмүүсийн дархлаа сул учраас л харшилтай боллоо гэдэг нь буруу ойлголт юм. харин дархлаа сул хүмүүс өвчинд өртөмтгий байдаг. Нөгөө талаас дархлаа хэт хүчтэй байвал бие эрхтний эсрэг, харшилтай болдог. Харшлын шалтгаан болж буй хүчин зүйлс нь амьсгалын замаар арьс салст бүрхүүлээр эсвэл хоол боловсруулах замаар хүний бие махбодод нэвтрэн орж IgE эсрэг биетэй холбогдсоноор харшлын урвал явагддаг. Үүнийг л  харшил гэж нэрлэх нь зөв. 

”Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлагын тайлбар шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлолт юм. Харшлыг мөн "Хүний дархлааны тэнцвэр алдагдал" гэж тодорхойлдог. Хэт үнэртэн, хүнсний амтлаг чанар, ургамлын тоосжилт хуягласан вирус, бактерийн хөгзнөөс хамгаалах гэсэн дархлааны тэмцлийн улмаас хүний бие махбодид эсрэг биет үүсгэж, цусанд гистамины хор ихээр цугларч хүний амьсгалын болон, хоол боловсруулах зам, арьсны шүүрэл нэвчилтээс үүсэж байгаа салст бүрхүүлийн хавагналт, арьсны тууралтууд, системийг хамарсан өвчлөлийг харшил гэж хэлж болно.

Хүний дархлаа хэт мэдрэг болж судас өргөсөж, нарийн судасны ханаар хоруу чанартай шингэн ялгарснаас хамар битүүрэх, нус нулимс гоожих, нүд нуухдах, хий ханиалга, явахад амьсгаадах, астма уушгины багтраа, ургамлын харшлын шинж нь жил бүр тодорхой хугацаанд эхэлж, нус нулимс урсдаг.

Олон хоногоор хамрын шуухитнаа үүсэх, шөнө хуурай ханиалгах шинж зэрэг нь амьсгалын замын харшлын шинж. Хүүхдэд сүү, хоолны харшлын илрэл нь диатез сахарын харшил байдаг. Хүний арьсанд байрлах, мэдрэлийн эсийн өвчлөл харшлын эх сурвалж болдог. Гэнэт арьс ихээр загатнаж, амьсгаа боогдож даралт унаад шоконд орж зүрх зогсдог. Дерматит буюу арьсны үрэвсэл, псириаз болж хүндрэх нь арьсаар дамжсан харшил юм. Хоол хүнсний харшил, хоол хүнсний хэрэглээ, мөөгөнцөр, ялзмагууд, согтууруулах ундааны зүйлээс болж арьс улайх гүвдрүү гарч, загатнаж харшил өгдөг.

Эм, тарианы урвалж, зөгий шавьжинд хатгуулсны дараа чонон хөрвөс, гүвдэрүү "анафилактик" шок үүсгэж үхэлд хүргэдэг. Харшил илэрсэн бол харшлын эмчид үзүүлж, цусны шинжилгээний болон арьсны сорил бусад тестүүдийг үзүүлэх хэрэгтэй. Харшлын эмчилгээг зөвхөн харшил судлаар мэргэшсэн эмч нар хийдэг. Энэ нь харшиж байгаа ургамлын тоосонцроос ялган авсан вакциныг хийж дархлааг тэнцвэржүүлэх, иммуноглобулины цэвэрлэгээ трансфер факторуудыг ашиглаж цусанд гистамин үүсэх шалтгааныг арилгадаг. Харшлын шоконд орж байгаа хүнд " Амилуулах суурь тусламж" үзүүлж түргэн тусламж дуудах хэрэгтэй. 

 

 

Хүний их эмч Б.БАТОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Myadag:Bayrlalaa ta utsa uldeegeech manai huu 10 Nastia umaa zuvulguu avmaar bna 2016-05-04
zochin:minii bien deer yag ene zurgan deerh shig yum tuuraad bn yawal deer we jaahan ulaagaad horsoj zagatnaj bgad alga bolchoood ahiad oor gazar garaad bhii 2016-05-06
Muugii:Miniih bas yag odooo tuuuraaac hetsuuu bnaa. Yaval deeer be? Zuvulguuu ugch tuslaavh 2016-05-08
mori:Uurt chin uzuulj boloh u? Haana hamgiin sain soril tavidag bol? Odoo taviulaj herehtei yu???? Bi zun bolhoor yag inged bdag yum. Turuu zun toor ners ideed mash ih harshilsan. 2016-05-09
porno:yaj **** hiih be 2016-05-09
ОТГОО :БАЙРЛАЛАА ТА АСТАМТАЙ ХҮМҮҮСТ ЗӨВӨЛГӨӨ ӨГӨӨЧ ХААНА ХАНДАХ ЯМАР ЭМЧИЛГЭЭ ХИЙВЭЛ ЗҮГЭЭР ЭДГЭРДЭГ ЭСЭХИЙГ МЭДЭХ ГЭСЭН ЮМ 2016-05-15
Миний ойлгосноор Tranfer factor гэдэг эмийг сурталчилчих шиг боллоо:Анагаах арга бичээгүй байна. эмч нар эмнээс өөр зүйл бичиж өгдөггүй шүү дээ 2016-07-20
Амара:Харшлыг сэдрээхгуй байх, намжаах боломжтой https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1136785856352438&id=1021286557902369 2016-07-20
zochin:Orxin emch nar oorsdoo darxlaaga saijrul tegel xarshil garch bga gj zaaj bxd xumuus tiiml oilgolttoi bolno shude narni xarshlig yaxin be 2016-07-21
g:Namaig baga baihad yag ene zurgan deerh shig tuuralt gardag baisan shdee. Tegeed neeh udahgyi ariljihn daraa n dahiad l garjihdag baisan. harin odoo eroosoo garahgyi baigaag boduul darhlaatai l baigaa yum bn daa. 2016-07-21
энхээ:Та бүхэн сонин, интернетээр их сайн ярих юм гэтэл амьдрал дээр үзүүлэхэд сэтгэлгүй үзэх юм хэдий их мэрэгшсэн ч гэсэн харилцаа ханд**** маш муу бнаа. 2016-08-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?