Бусдын эдгэсэн туршлага шиг үнэтэй зүйл үгүй юм билээ. Би ѳѳрѳѳ эдгэсэн тул бусадтай ч туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Миний бие ѳвдсѳн. Эмнэлэг бараадаж, эход харуулсан. Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж оношилсон. Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг, хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавирганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан, хэвлий барьсан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг болсон байлаа. Ѳвдѳхѳѳс айж шарсан хуурсан хоол унд ч идэж чадахаа больсон үе. Аргаа барахдаа хус модны хагийг хэрэглэсэн. Үр дүн нь гайхалтай. Одоо би дуртай хоолоо хүссэн үедээ иддэг болов. Тос даасан цуйван, хорхог, шорлог, өөхтэй хавирга, аагтай цай, Хятад Солонгос хоол… гээд л бүгдийг нь идсэн ч ѳвдѳж зовохоо больсон.
Хусны хаг гэж юу вэ? Хар ногоон өнгийн, хус модны үйсэн дээр бурзайж ургасан зүйл. Халбага болон мохоо зүйлээр хагийг хөнгөн хусаж авна. Зажилж үзвэл модлог хатуувтар зүйл. Гашуувтар амттай. Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллохын өмнө 2-3 балгыг , хоолны дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5 аягыг ууж хэрэглэнэ.Мөн өвдөж байгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгэхэд, өвчин намдаах эм уусан мэт өвдөлт гэнэт алга болохыг Та мэдэрнэ. Биед маань ямар ч сөрөг нөлөөгүй, уухын тоолонгоор өвчин намдаж байсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Аяндаа нойр булчирхай ѳвдөхөө больсон. Тэгсэн ч зогсоолгүй тунг нь багасгаж хэрэглэсэн. Одоо бол хэрэглэхээ бүр больсон. Ингэж иргэн Мятав бичсэнийг Control.mn сайтын уншигчдадаа хуваалцая. Би ч ѳѳрѳѳ туршиж үзье гэж бодлоо.
Ц.Энхбат