UNIVERSITY HOSPITAL БСШУСЯ-НЫ ХАРЬЯАНД ШИЛЖИЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭНЭ

2020-03-18  

Image result for UNIVERSITY HOSPITAL mongolia

АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг төсөв санхүүжилт зогссоны улмаас түр хугацаанд үйл ажиллагаа нь зогссон. Түүнчлэн тус эмнэлэгийг хувьчилна, эрүүл мэндийн яам болон боловсролын салбар булаалдаж байна гэх маргаан үүссэн. Тэгвэл тус эмнэлэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж. Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдэж. Өнөөдрөөс БСШУСЯ-ны харьяанд шилжүүлж цаашид үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Энэ эмнэлгийг хувьчлах гэж байгаа зүйл байхгүй. "Эмнэлэгт шаардлагатай байгаа зарим нэг тоног төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийднэ. Өөр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй гэж үзэж байна. Цаашид бид үйл ажиллагааг нь хэвийн явуулах асуудлыг хариуцна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилгоо, амбулатори, уламжлалт, лаборатори гэсэн хэсгүүд ажиллаж байгаа. Үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 14 тэрбум төгрөгийг бид Дэлхийн банкнаас шийдсэн гэлээ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?