ХАНТАВИРУСТ ХАЛДВАР НЬ ХҮНЭЭС ХҮНД ХАЛДДАГГҮЙ

2020-03-25  

"Хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдлээ" гэх мэдээлэл сошиал сүлжээнд тархжээ.

Гэвч хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин гэдгийг ЗӨСҮТ-ээс тайлбарлажээ. Түүнчлэн голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг аж.

Тиймээс иргэдийг цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг анхаарууллаа.

 

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?