“НЬЮСВИЙТФҮҮДС” КОМПАНИЙН ХАЛДВАР ТАРААСАН АЖИЛЧДЫГ ЭРҮҮЛЖТЭЛ АЖЛААС ТҮР ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ

2016-05-04  

“Ньюсвийтфүүдс” компанийн үйлдвэрлэсэн эклерт хордсон хүний тоо 154 хүрээд байгаа талаар бид мэдээлж байсан. Өнөөдөр МХЕГ-ын лабораторийн шинжилгээний эцсийн хариу гарч "Ньюсвийтфүүдс” ХХК-ийн ажилчдаас гэдэсний өвчин үүсгэгч salmonella enteritidis нян илэрчээ. Гэдэсний Сальмонеллийн бактер ямар тохиолдолд халдварладаг талаар хүргэе.

Гэдэсний Сальмонеллийн бактер хүн амьтны гэдсэнд үрждэг. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээр дамжиж халдана. Хүнээс хүнд болон хүнсний дутуу боловсруулсан бүтээгдэхүүнээс халдварлана. Мах, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, хадгалалтын технологи алдагдсанаас үүсэхээс гадна бохир гараас халдварладаг байна. Нууц үе 6 цагаас 3 хоногийн дараа илэрнэ. Олон нийтийн хоолны газар хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хоолны халдвар хамгаалалтын дэглэм муугаас гардаг байна. Голдуу майонез хийдэг салат, хагас бэлэн бүтээгдэхүүний түүхий эд өндөг, тосны хольцонд Сальмонелли үрждэг.

Түүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, хадгалалт, хамгаалалтын горим журам алдагдах үед Сальмонелли үржиж хүнд хэлбэрийн хордлого үүсгэж хүний амь насыг олноор нь хөнөөдөг. Судалгаагаар Салмонеллёзын халдвар жил бүр дэлхийд болон Монголд ихээхэн гардаг нийтлэг гэдэсний халдвар юм.

Сальмонеллийн халдвар нь эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгч болон гэрийн тэжээвэр амьтад, шувуу, гахай, үхэр, муур, нохой зэрэг амьтад болно. Халдварлагдсан сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, өндгөн бүтээгдэхүүн, загас, тахианы махаар халдвар дамжуулна. Хүүхэд, хүнсний байгууллагад ажиллаж байгаа нян тээгчид өвчин тараах магадлал ихтэй тул нян тээгчдийг эрүүлжтэл ажлаас түр чөлөөлөх арга хэмжээ авна.

Халдвартын эмнэлэг, /тасаг/, төрөх тасаг, хүүхдийн эмнэлэг /тасаг/-т зонхилон S.typi murium-ээр үүсгэгдсэн Сальмонеллийн халдварын эмнэлэгтэй холбоотой халдвар тархдаг.

Сальмонеллийн халдвар зун, намар (5-8 сар) ихэсдэг. Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож байна. Ходоод гэдэсний архаг хуучтай, суурь өвчтэй хүмүүс энэ халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Өвчний эхэн үед:

 • Халууралт нэмэгдэж, биеийн байдал дордох,

• Халуурах үедээ хөлрөхгүй, чичрэхгүй байх,

• Халуун бууруулах эм хэрэглэхэд халуун хэвийн хэмжээнд хүртэл буурахгүй байх,

• Антибиотик хэрэглэсний дараа халууны хэмд төдийлөн өөрчлөлт гарахгүй байх,

• Толгой өвдөх, хоолой торох, үе үе ханиах,

• Өдөрт 1-2 удаа шингэн зүйлээр суулгах, суулгах үед гэдсээр өвдөх шинж ажиглагдахгүй байх, эсвэл өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илрэх. Антибиотик эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийдэг. Шингэн нөхөх эмчилгээг ДЭМБ-ын суулгалт өвчнийг эмчлэх стандарт, шингэн алдалтын эмчилгээний стандартын дагуу хийнэ. 

 

 

 

 

Хүний их эмч Б. БАТОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?