ЭЛЭГ ѲВДѲЖ БУЙГ МЭДЭХ ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ

2020-04-09  

Доктор Кларксын элэг цэвэрлэx хялбар арга | Duuren.mn

- Гол шинж нь ядрах. Хэвлийгээр цанхайх. Хурц үрэвслийн үед бие загатнах, нүдний цагаан, биеийн арьс шарлах, өтгөний өнгө цагаан болох. Энэ гол шинжийг анзаарах хэрэгтэй.

Элэгний архаг үрэвслийн үед, элэг томорч, хатуурах үед өвчтөн амархан ядарч, туран, царай нь харладаг. Мөн алга нь улайн, хувцсаа тайлахад бие шалтгаангүй загатнадаг. Заримдаа хоолонд дургүй болно. Цээж, хэвлийн хэсгүүдээр улаан толбо гарна. Үүнийг элэгний толбо гэдэг. Элэг хатуурах, жижигсэх үед амархан ядардаг, амьсгааддаг, эрэгтэй хүн хөхтэй мэт болдог зэрэг шинж тэмдэг илэрдэг. Орь дуу тавихгүй ч ийм шинжүүдийг хүн анзаарч байх ёстой.

ЭЛЭГ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ЭРХТЭН БЭ?

Нэг үгээр тоочих аргагүй олон тооны үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Хоногийн 24 цагийн турш тасралтгүй , маш нарийн зохион байгуулалт, ажиллагаа бүхий хүний бие дэх химийн үйлдвэр гэж зүйрлэж болно.. Дотор эрхтэнээс зүрх рүү урсч байгаа бүх цус элгээр дамжин шүүгдэн цэвэрлэгдэж байдаг. Товчоор хэлбэл, хоол тэжээлийн хорыг шүүж, хоргүйжүүлэх үүрэг гүйцэтгэдэг эрхтэн.

ЭЛЭГ ЮУНААС БОЛЖ ГЭМТДЭГ ВЭ? ДАЙСАН НЬ ХЭН БЭ?

Элгийг гэмтээдэг гурван гол дайсан бий. Нэгдүгээрт, вирус, хоёрдугаарт архи, гуравт янз бүрийн хортой бодисууд, хоол тэжээл, тэр дунд эм ч ордог.

ЭЛГИЙГ БАЯРЛУУЛЖ БАЙ ГЭЖ МОНГОЛЧУУД СУРГАЖ ИРСЭН

Инээх элгэнд сайн, уурлах элгэнд муу гэж дорнын анагаах ухааны номд бичсэн байдаг.Монголчуудын элгээ баярлуул гэдэг ч шинжлэх ухааны үндэслэлтэй. Элэг бол билэг тэмдэг, уран зохиолын дүр дүрслэлд ч багтсан эрхтэн. Элэгтэй хүн . Элэг буруу хүн гэж уран зохиолд дүрслэх нь олонтаа. Хар буруу саналгүй, хүнд гомдож, тунилгүй явах нь ч элгээ хамгаалах хамгийн сайн аргын нэг ч гэж сүүлийн үед хэлэлцэх болсон. Элнгний Шагдарсүрэн эмч ингэж зѳвлѳлѳѳ.

Ц.Шагдарсүрэн: Багш минь таван хүний ажлыг ганцаараа хийж явсан

Тѳрийн соёрхолт, доктор Шагдарсүрэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?