ТӨСӨВ 615.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ

2016-05-05  

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэл гарчээ. Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ оны эхний улирлын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 1095.2 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1710.9 тэрбум төгрөг болж, тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь төлөвлөсөн төсвийн нийт алдагдлын 57.2 хувьтай тэнцэж байгаа аж. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 471.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь төсвийн орлого 10.9 хувиар буурсантай холбоотой аж.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?