А.ОТГОНБОЛД: ОЛОН ХҮН АМНЫ ХААЛТНЫ ТАЛААР АСУУЛАА. ТҮҮНД ХАРИУЛЬЯ

2020-04-14  

Герман улсад маскийг хэрхэн хэрэглэж, ямар бодлого баримталж буйг дурдая.

Нэг: Герман улс БНХАУ-аас нэг маскийг 1(нэг) цэнтээр захиалж хийлгэж байна. Ѳөрсдөө татаж авч буй. Мэдээж гаалийн татваргүй. 150 саяыг татсан гэсэн тоог Германы Эрүүл мэндийн сайд нь хэлсэн.

Хоёр: Энэ маск нь зөвхөн эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалах "ногоон" маск.

Гурав: Энэ маск нь "СЭ" гэсэн евростандартыг хангасан байх шаардлагатай тул илгээхээс нь ѳмнѳ шалгаж, нягтлах зорилгоор Бээжин хотод энэ стандартыг нь шалгадаг газар нээжээ.

Дѳрѳв: Германд ирсэн маск нь зөвхөн бөөний худалдааны төвөөр дамжиж, бидний гар дээр ирдэг. Тиймээс тэд энэ маскандаа баталгаа гаргадаг. Мөн л евростандарт.

Тав: Өнөөдрийн байдлаар бүх нийтийн маск зүүх шийдвэр гараагүй. Удирдагчид нь ухаалаг хүмүүс учир нэгэнт маскаар бүрэн хангаагүй байж тийм шийдвэр гаргахгүй.

Зургаа: Германд маскний үйлдвэр нээвэл х40 сая еврогийн буцалтгүй санхүүгийг эх үүсвэрийн тусламж өгнө гэж Сангийн сайд нь хэллээ.Гэхдээ жилдээ .... сая маск тасалдалгүй хийх болзолтой..

Долоо: Коронагаас хамгаалах гол зарчим өнөөдрийн байдлаар: Хөл хорио, олон нийтийн газар ѳѳр хоорондоо хоёр метрийн зай барих, хувийн ариун цэврээ сайн сахих. Маск л лав биш...Германд.

Харин Монголд бүх нийтээрээ маск зүүх шийдвэр гарсан бол түүнийгээ дагах нь зѳв. Цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй.Ѳнѳѳдѳр Германд ийм дүр тѳрхтэй байна гэж Control.mn сайтын уншигчдад Берлин хотод ажиллаж буй А.Отгонболд эмч мэдээллээсээ хуваалцлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?