Монгол улсад халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагдсан. Мөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13 ны өдрийн 15 цагийн үед Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрч коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан.
Халдвар авсан байж болзошгүй хоёр иргэн нь өвөө ач хүү хоёр бөгөөд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон байна.
Иймд дээрх хоёр иргэн халдвар авсан болох нь албан ёсоор батлагдвал. Улаанбаатар хотод халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжээ сайжруулж, хөл хорионы дэглэмийг сайтар сахиж гэрээс гарахгүй, амны хаалт зүүхийг Control.mn- ээс зөвлөж байна.
Энэ халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ?
Хүний коронавирусийн халдварын эсрэг таныг хамгаалах вакцинууд одоогийн байдлаар байхгүй байна. Та дараах зүйлсийг хийснээр энэ халдварт өртөх эрсдэлээ багасгах боломжтой:
Энэ халдвараас бусад хүмүүсийг хэрхэн сэргийлэх вэ?
Хэрэв танд томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл та дараах зүйлсүүдийг хийснээр бусад хүмүүсийг хамгаалахад тусалж чадна. Үүнд:
Т.Хуншагай