Ингэж Батбаяр бичжээ. Бодлоо. Үнэн байх шүү. Хүний эрхийн хорооны дарга Бямбадорж, нарийн бичгийн дарга Оюунчимэг нар хүний эрхийг хамгаалах гэж контороос бараг гардаггүй байсан. Гарахаараа нэг дуулиан. Хүн хүч багатай, хѳрѳнгѳ тѳсѳв муутай, хууль тааруухан гэж ямагт гомдоллоно. Ингэж ажилдаа хандаж байсан учир Монголд хүний эрх унасан. Харин Оюунгэрэл, Лу.Болд нар цалин хѳлс нэхэлгүй хүний эрхийн тѳлѳѳ зүтгэж байсан. Тэд Зоригийн хэрэг, Зоригийн хэрэгт саатуулагдсан Булганы эрхийг хамгаалан тэмцэж байсныг тодхон санаж байна. Хамгийн сүүлд 2017 оны ерѳнхийлѳгчийн сонгуулийн үеэр эрх нь зѳрчигдѳж, хавчигдаж байсан Доржзодовыг ѳмгѳѳлж, бүр орон гэртээ орогнуулын ѳмгѳѳлѳн хамгаалж байсан жишээ бий. Оюунгэрэл хүний эрхийг хамгаалж чадна. Түүнд тийм мэдлэг чадвараас гадна, бусдын тѳлѳѳ гэх том зүрх сэтгэл бий.
Тоймч: Ц.Энхбат