ХӨСҮТ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДЭЭ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2016-05-05  

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шинээр суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, үйл ажиллагаатай  өнөөдөр танилцлаа. Улаанбурхан өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг тус эмнэлэгт нийлүүлж, ашиглаж эхлээд байгаа юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Улаанбурхан өвчний эмчилгээнд зориулсан эм, тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж дууссан.  Халдварт өвчин судлалын үндэсний төвд 350 сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг иж бүрнээр угсарч, ашиглаж эхэллээ. Амьсгалын аппарат, хяналтын дэлгэц дэлхийн стандартын дагуу эрчимт эмчилгээний тасгийн ор тус бүр дээр суурилуулснаар эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гарна гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

Зохиомол амьсгалын аппарат, дуслын автомат тариур, өвчтөний хяналтын дэлгэцтэй болсноор хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд ихээхэн дэвшил авчирлаа. Суурилуулсан тоног төхөөрөмжүүд өмнө хэрэглэж байсантай харьцуулахад овор хэмжээ, дуу чимээ багатай, шинэ горимуудыг ашиглах боломжтойгоороо давуу талтай гэж тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр танилцууллаа.

Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар 15 хүүхэд эмчлүүлж байна. Энэ хүүхдүүдэд амьсгалын аппарат, хяналтын дэлгэц, дуслын шахуурга хангалттай хүрэлцэж байгаа гэж их эмч М. Ууганчимэг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?