БАРУУН ТАЛДАА ЗҮРХТЭЙ ХҮНД МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ

2020-04-21  

УГТЭ 2019 онд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг 8145 хүнд үзүүлжээ ...

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахлагчтай багийнхан зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай өвчтөнд мэс засал хийсэн нь амжилттай болжээ.

Тодруулбал: Зүрх нь баруун талдаа байрласан, 57 настай эмэгтэйн титэм судсанд стент (тэлэгч хиймэл судас) суулгах мэс заслыг энэ сарын 15-нд хийжээ. Ингэхдээ баруун цавиных нь артерийн судсаар зориулалтын гуурс шургуулж, зүүн титмийн артерийг нь сэтгүүрдэж, бөглөрсөн хэсэгт хоёр тэлэгч суулгаж, цусны урсгалыг нээснээр амийг нь аварсан байна. Өвчтөнд ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд бие нь сайжирсан 

Зүрх баруун талдаа байрлах нь 10 мянгад нэг тохиолдох ховор эмгэг аж. Ийм нөхцөлд судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийхэд стандартаас өөр, өвөрмөц арга, өндөр ур чадвар, тусгай зориулалтын хэрэгсэл ашигладаг юм байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?