Б.ЖАРГАЛСАЙХАН: УЛС ТѲРД ОРОХООР БАЯЖДАГ ГЭДЭГ ДОНТОЛТ ТУССАН БАЙНА, ЭНЭ ПАБЧИН ЗАЛУУС

2020-04-21  

Улс орныг хѳдѳлмѳрлѳж хѳгжүүлдэг. Ажил хийдэг, сэтгэдэг, бүтээдэг инженер, эрдэмтэд, нийгмийн ухааны зүтгэлтнүүд л хѳгжлийг чирч явдаг. Түүнээс биш тѳр зайдагнасан хоёр намыг дагаж , хор ярихыг сурсан зангиатай нялцгай бацаанууд чаддаггүй юм.Тэд харин хѳгжүүлж биш, хѳлжиж чадаж байна. Амьдралдаа ганц хадаас хадаж үзээгүй, хулхины диплом өвөртөлсөн энэ "бандаашууд" эрх мэдэлд хүрэхээрээ хамгийн түрүүнд мѳнгѳ хѳѳцѳлдѳж, зээл тусламжийн эрэлд морддог. Хамгийн түрүүнд өөрсдөө л мөнгөждѳг. Ингэж л бэлтгэгдсэн. Монгол тѳрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Бодоо, Данзан нарын хэн нь ѳѳрсдѳѳ баяжихыг эрхэмлэдэггүй байсныг түүх гэрчилнэ.Тэд нэг ч ембүү халааслаагүй. Харин ч эх орноо бүтнээр нь үлдээсэн гавьяатай. Тэд Монголын тѳрийг зѳв залж, тусгаар тогтнолыг бэхжүүлж, улс орноо хѳгжүүлж байсан бол ѳнѳѳгийн удирдагчид тѳр "зайдагнаж", хувьдаа ашиг хонжоо олж байна. Монголын тѳрѳѳс хѳрѳнгѳлѳг тэрбумтнууд тѳрсѳн. Тэднийг үлгэр дуурайлаар хѳрѳнгѳжих "аянд" мордсон пабчин залуусын эгнээ ѳргѳжсѳн. Гуравхан жил төрд ажиллаад 30 жил улсад татвар төлж, үйлдвэр эрхэлсэн Жаргалсайхан надаас илүү хѳрѳнгѳ мѳнгѳтэй болжээ. Энэ пабжичин бацаанууд төрд орохоор баяждаг юм байна гэсэн ойлголтондоо донтчихсон байна. Би хѳдѳлмѳрч хүнд дуртай. Би малчдыг шүүмжилдэг. Гэхдээ миний шүүмжилдэг малчид бол эд нарын дэргэд шударгаар хөдөлмөрлөж аж амьдралаа ѳѳрсдѳѳ авч явдаг, хүнлэг сэтгэлтэй хүмүүс. Социализмын үед 25 саяас илүү гаргаж чаддаггүй байсан малыг чинь энэ малчид л хоёр гараараа хөдөлмөрлөөд 70 саяд хүргэлээ. Хѳдѳѳд сайны хажуугаар саар бас бий. Адуу малын хулгайчаас ѳгсүүлээд. Гэхдээ малын хулгайчийн хор бага. Дипломтой хулгайчийн хор нь дэндүү их юм..

 

Б.Жаргалсайхан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen: yag ynen… mongoliin tor neg iim l baigaad baigaa, odoonii songuuliar ard tymen zeverleh baih gej naidaj baina toriin shudarga bus bayji****diig 2020-04-23
irgen:b y a j i g c h i d - gej l bichsen umsan, tanai sait chin haashee um be yg ustgaj ++++++ od bolgood baih um 2020-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?