ХӨСҮТ-ИЙН ЭМЧ Г.ДҮВЧИНБАЯР ТУРКИЙН ИРГЭНИЙГ ГАРДАН ЭМЧЛЭЭД ЭДГЭЭВ

2020-04-24  

Коронавирусийн халдвар авсан Туркийн иргэн эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өнөөдөр албан ёсоор мэдээлсэн.

Тухайн иргэнийг ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гардан эмчлээд эдгээжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

Image may contain: 1 person, standing

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг: Манай ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр гаргалаа. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн 3-р сарын 21 -с хойш 33 хоног Covid19 -н эмчилгээнд орж, уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. Халдвар хамгааллын дэглэм бариад одооны зургийг нь авч чадсангүй. Хуучин байсан зургийг нь орууллаа. залуу эмчид маань урам өгч цааш түгээж өгөөрэй. Эрүүл энх, амар амгалан цаг удахгүй ирэх болтугай

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нямаа :Дүвчинбаяр эмч залуу хүн гэхэд мундаг байна. Баяр хүргэж ажилд нь амжилт хүсье 2020-04-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?