СҮҮЛИЙН ХЭДЭН ӨДӨР ФЭЙСБҮҮКИЙГ ХААХ ГЭЖ БАЙНА, ТЭГВЭЛ ТЭМЦЭНЭ

2020-04-27  

Д.Сарангэрэл: Эмч нарын цалингийн нэмэгдэлд хамгийн эхэнд анхаарал ...

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Сүүлийн хэдэн өдөр Фэйсбүүкийг хаах гэж байна, тэгвэл тэмцэнэ гэсэн байр суурь сошиалд зарим хүн илэрхийлж байна. Албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх. ФБ бол хүн хоорондын харилцааны хэрэгсэл, байр сууриа илэрхийлэх индэр, мэдээлэл авах боломж. Харин ФБ худал ташаа мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох, нийгмийг хагалган бутаргах хэрэгсэл байж хэрхэвч болохгүй.

Үүнд хууль, хүчний байгууллага хяналт тавих шаардлагатай. Энэ тухай бичих болсон маань учиртай. ОХУ-д сурдаг оюутнууд маань орох орон, оочих аягагүй болоод онгоц, галт тэрэг, машин гээд таарсан унаандаа суугаад 80-лаа эх орноо тэмцээд ирсэн. Тэдний маань 32 нь асуумж болон үзлэгээр сэжигтэйд тооцогдсон учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Манай мэргэжлийн хүмүүс аргагүй л туршлага чадвартай нь харагдаж байна. Өнөөдөр 32 хүүхдээс 21 нь өвджээ. Хувь хүний онцлог, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан нь хугацааны хувьд ялгаатай оношлогдож байна. Үүнийг өдөр бүр корона нэгээр нэмэгдэж байна. Яах гэж авчирсан юм. Аюул бий болгож байна гэж загнаж шүүмжилж байна. Харин энэ хүүхдүүд маань эх орондоо ирж, оношлогдож, хяналтанд байгаа нь ямар сайн хэрэг вэ. Хүний нутагт очих газаргүй, хоол ундгүй, халдвар авсанаа ч мэдэхгүй явж байгаад цаг алдсан бол жинхэнэ аюул энэ л байхсан бус уу. Харин та бид хүн амынхаа дунд халдварын тархалт гаргахгүй байхын төлөө хамтын хүчээр хичээн зүтгэх нь хамгийн чухал. Үүний төлөө юу хийхийг Та бүхэн маань мэднэ. Зарим нэг орны иргэд ирэх 7 хоногоос багахан хугацаагаар гэрээсээ гарч салхилах эсэхээ шийдэх тухай ярьж байна. Тиймээс одоо байгаа боломжоо алдахгүйн төлөө хичээцгээе. Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж дархлаагаа дэмжээрэй хэмээн ЭМЯ-ны цахим хуудсанд постолсон байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?