ЭНЭ СОНГУУЛЬ БОЛ МАНКУРТУУДЫН ѲРСѲЛДѲѲН

2020-04-27  

Бодохгүй гэвч цаанаасаа бодогдоод байдаг юм бас байх юм. Энэ нь сонгууль буюу манкуртуудын өрсөлдөөн. Яагаад нэр дэвшигчдийг манкурт гээд байна гэхээр тэд бол сэтгэлгээний эрх чөлөөгөө, сэтгэх чадвараа хүртэл бүрэн алдсан "боолууд". Нэр дэвших, албан тушаалд хүрэх ганцхан зорилгоор тэд хүн чанар, хүсэл бодлоо бүгдийг нь жалганд хаячихаад, аль нэг намын дарга, нөлөө бүхий хүмүүсийг дагаж, өдөр бүр зөвхөн тэднийгээ магтан дуулж, сармагчлан дууриаж байх хүндхэн дөнгийг сайн дураараа зүүцгээсэн. Хөөрхийс минь, яваандаа, хэзээ нэг цагт өөрөө намын дарга, эсхүл намдаа нөлөөтэй баагий болж, бусдын дээр гарна гэсэн өчүүхэн горьдлого л тэднийг хөтөлж байгаа хэрэг шүү дээ. Зарим нэг нь тэвчээр алдаж, намын даргадаа тал алдан, нэр дэвших, албан тушаалд хүрэх горьдлого нь хумигдаад ирмэгц "Би бие дааж, тэр муу...-ны нэр дэвшсэн тойрог дээр нь нэрээ дэвшүүлж, шаврын хаалт болно" гэхчлэн шантаажлахыг оролдох нь үнэхээр өрөвдмөөр. Нэг иймэрхүү манкуртууд бидний толгой дээр гучин жил бүжлээ, дахиад дор хаяж гучин жил бүжих нь тодорхой. Учир нь хууль нь өөрөө манкуртуудад зориулагдсан юм чинь. Тэр ухаалаг сонголт, энээ тэрээ, бүгд худлаа. Үүнийг улс төрч, улс төр судлаачийн хувьд зуун хувь баталгаатай хэлж чадна.

Ч.Энхээ (Зохиолч, зураач, нийтлэлч)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?