Д.САРАНГЭРЭЛ, Л.ЭРДЭНЭЧИМЭГ НАРЫН ЧАТЫГ ХАКЕРДАЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ...

2020-04-27  

Д.Сарангэрэл: Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид ...

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нарын хоорондоо харилцаж байсан чатыг хакердаж, олон сая төгрөг нэхжээ. Энэ талаар сайд хэлэхдээ “Өнөөдөр уг нь “сөрөг” мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл хувь хүний хувьд байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. Дөрвөн жил нэг “ангид” байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг. Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай Л.Эрдэнэчимэг гишүүн бид хоёрын хэнийх нь Фейсбүүк мессенжерийг хакердсанийг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлэн олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч шалгуулж байгаа болно. Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль зөрчсөн, хамтарсан үйлдэл нэгээхэн ч хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатай үед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье” гэв.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?