МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧИД НЭГДЭН ИРГЭДЭД ИРГЭДЭД ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

2020-04-28  

Ковид-19 гарсантай холбоотой эдийн засагт хямрал үүсэн, үйлчилгээ авах иргэдийн орлогын чадвар бууран, санхүү, ажилгүйдлээс улбаатай гэр бүлийн зөрчил, хүүхэд хүчирхийлэл улам нэмэгдэх, сэтгэцийн эмгэг нэмэгдэж байгаа энэ үед мэргэжлийн сэтгэл зүйчид, сэтгэцийн эмч, сэтгэц засалчид бид нийгмийн хариуцлагын үүднээс сэтгэлзүйн зөвлөгөөг олон нийтэд үнэгүй хүргэх “Сэтгэлзүй” групп үүсгэн нэгдэж эхэллээ. Мэргэжлийн зөвлөгөөг хүргэх нь:

  • Зорилго: Нэрээ нуусан болон нэрээ ил тавин олон нийтээс ирүүлсэн сэтгэлзүйн зөвлөгөө авахыг хүссэн асуултыг шууд онлайн дээр зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр peer consulting буюу үе тэнгийнхний зөвлөгөөг нэгтгэж хүргэх цаг нэгэнтээ болжээ.
  • Хэрэгцээ: Сүүлийн үед олон нийтийн сошиал сүлжээгээр нэрээ нууцалсан болон нууцлаагүй иргэдээс тухайн гэр бүлд тулгараад буй асуудалд хариулт хүссэн асуултууд нийтлэгдэх болсон. Хүмүүс гарах үр дагаврыг төдийлөн сайн ухамсарлахгүй дээр нь хэт эмзэглэж хүлээн авснаас үүдэж тухайн хүнд буруу зөвлөгөө өгөх, цаашлаад олон нийтийн сүлжээгээр доромжлох нь ихэссэн. Сошиал ертөнц асуудал шийдэх орон зай бус хэн нэгний стрессээ тайлах талбар нь болон хувирсан гэхэд болно. Зарим нэг нь хэн нэгэнд тохиолдсон уй гашуу, зовлонг ёжлох зэргээр тухайн хүнийг “сэтгэлзүйн хямрал” -д автуулж, буй нь түгээмэл байна. Мөн хувь хүн бүр өөрийн амьдралын туршлага, өөрийн ертөнцийг үзэх үзэл, өөр өөрийн байр сууринаас хариулан олон янзын зөвлөгөөн дунд шийдэл гаргаж чадахгүй байдал харагдаж байсан. Иймээс мэргэжилтнүүдийн мэргэшсэн чиглэл, туршлагаараа асуултад хариулж тэдгээр асуулт тавьсан хүмүүст бодит зөвлөгөөг хүргэх хэрэгцээ нэгэнтээ гарчээ.
  • Асуултыг байрлуулах: Ирж байгаа асуултуудыг чатаар scroll хийхээр дээшээ гүйгээд харагддаггүй тул мэргэжилтэнгүүд бүгд байдаг “Монголын Сэтгэл судлаачид” хаалттай группт асуултыг дугаарлан тавиж эхэллээ.
  • Модератор ба түүний үүрэг: Зөвлөгөөг нэгтгэн олон нийтийн группт тавих, бүх зөвлөгөөг нэгтгэн Зөвлөгөө өгсөн мэргэжилтэнүүдий нэр усыг тавина зөвлөгөөг группэд нийтлэх зорилготой модератор тус группт ажиллах болно. А.Модератор нь иргэдээс ирсэн латинаар бичсэн асуултыг криллд хөрвүүлэх, алдааг засах, уншихад амар хялбар болгон мэргэжилтэнгүүд болон олон нийтэд хүргэх. Б. Таны дуу хоолойгоор болон латинаар бичсэн зөвлөгөөг крилл Монгол хөрвүүлэн нийтлэх в.олон нийтэд хүргэх засвар хийх, эможи зэрэг оруулах г. Мэргэжилтэнгүүдийг холбох д.Мэргэжлтэн олон нийтийг холбох зэрэг
  • Ач холбогдол: Бид шил шилээ харах биш манай мэргэжлийн нэр хүндийг унагаж 10000 төгрөгөөр зөвлөгөө өгөх, “just for fun” хуудас нээн мэргэжил тохуурхах, чадвар мэдлэг туршлага сул хүмүүсээр буруу тогтсон хандлага бүрэлдсэн олон нийт, үйлчлүүлэгчидэд “Мэргэжлийн Зөвлөгөө” -г таниулах тэднийг мэргэжлийн сэтгэлзүйчдэд хандаж үйлчилгээ авах тогтсон хандлагатай болгоход оршино. Inbound буюу үйлчлүүлэгчээ сургаж хөгжүүлж үйлчилгээгээ хүргэх, мэдлэг сэтгэлзүйн боловсрол олгох цаг нэгэнт болжээ. 6.Үйлчилгээний онцлог. Сэтгэлзүйн салбарын мэргэжилтэнгүүд бид талх үйлдвэрлэддэггүй юм. Талх минутад 100 болон түүнээс ширхэг зарагддаг байж болно. Бид 1-2 цагт нэг хүнд үйлчилгээ үзүүлдэг салбар ба энэ үйлчилгээг үзүүлэхэд тусгай бэлтгэгдсэн орчин, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, оношлогоо, тусгайлан бэлтгэгдсэн ажлын байр үүсгэж үйлчилгээг хүргэдэг онцлогтой. Бид хоорондоо өрсөлдөх биш чанартай, мэргэжлийн зөвлөгөө өгөх тохиолдолд ямар ч мэргэжилтэн маань үйлчүүлэгчээр тасрах учиргүй билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Тэгээд холбогдох дугаар ч юм уу холбоо барих юм аа байршуулаагүй байдаг **** 2022-03-14
Иргэн:Тэгээд холбогдох дугаар ч юм уу холбоо барих юм аа байршуулаагүй байдаг **** 2022-03-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?