О.АМАРТҮВШИН: САНГИЙН САЙДААР НЯРАВ БИШ, ХАРИН МЕНЕЖЕР ХҮНИЙГ Л ТОМИЛОХ ЁСТОЙ БАЙСАН

2020-05-04  

Монгол улс эдийн засгийн үзүүлэлтээр 66 орноос 59-д жагссан постыг Та тавьжээ. Энгийн үгээр тайлбарлана уу? Хэр сайн үзүүлэлт бэ?

Тун тааруухан үзүүлэлт. Аль болох ажлын байр дэмжсэн, орлого, экспорт, бүтээн байгуулалтанд анхаарах ёстойг орхигдуулсан. Тѳсвѳѳ жалгын нэг буюу 76 хувааж "идээд", дээрээс нь ѳѳрсдѳѳ нэмж зээл аваад байхаар ийм л дүр зураг гарна шүү дээ.

-Дүгнэж хэлбэл?

-Ийм дүр зурагтай байж тѳсвийн үрэлгэн зангаа хянаж чадахгүй, хянахыг хүсэхгүй байгаа нь харамсалтай.

-Та сангийн сайдыг тун тааруу, мэргэжлийн бус ажиллаж байна гэж хэлэх гээд байна уу?

- Дотоод ѳр зээл, гадаад ѳр, зээлжилт, нѳхѳн тѳлѳх чадвар гэсэн дѳрвѳн шалгуураар манай улс 66 орноос 59-д багтсан. Монголын эдийн засаг муу байна гэдгийг хэлж буй судалгаа. Энэ нѳхцѳлд үрэлгэн загнах биш, хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийх бодлогыг сангийн яамнаас барих учиртай. Бодлого барьж чадахгүй байна. Сангийн сайдаар няравын түвшинд ажиллах хүнийг биш, менежерийн түвшинд ажиллах хүнийг томилох ёстой юм , уг нь.

- Монгол улсын ерѳнхийлѳгчийн зүгээс УИХ-д хандаж, тѳсвийн тодотгол хийхийг уриалсан ч үл тоосон.

- Тэгсэн. Тодотгол хийж, тѳсвѳѳ хумихаас татгалзсан. - Гэсэн хэрнээ тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. УИХ-ын гол эрхийг Хүрэлсүх булааж авсан. - Маш буруу жишиг.

- Танхимаас санаачилсан сошиал жагсаал юу болов, ямар үр дүнд хүрэв? 

- Маш үр ѳгѳѳжтэй үр дүнд хүрч чадсан.

-Үйлчилгээний газруудын хорио цээрийг тавиулав уу? Жижиг дунд бизнес эрхлэгсдийг орлоготой нь золгуулав уу?

- Гол зорилго бол хорио цээрийг цуцал гэдэг оршиж байгаагүй. Сонгууль, эдийн засгийг салгахыг шаардсан. Сонгуулийн эдийн засгийн бодлого барих биш, Монгол улсыг хѳгжүүлэх эдийн засгийн бодлого баримтлахыг сануулсан. Эдийн засгийн бодлого, зарцуулалтын зѳв эрэмбийг тогтоох. Тѳр, засгаас эдийн засгийн шийдвэр гаргахдаа хувийн хэвшилтэйгээ хэлэлцэж ярилцаж, тодорхой судалгаа, үндэслэлд тулгуурлахыг хэлэлцлээ. Түүнээс биш нэг шийдвэр гаргачихаад, түүнийгээ тойроод нэг сар маргаад байж болохгүй. Жагсаал үр дүнтэй болсон.

-Сонгуулийн тѳсѳв хэдийнээ эхэлсэн биш үү?

Ямааны хорин мянга, 1072 хувьцаа, тэтгэврийн зээлийн тэглэлт. -Сонгууль бодож шийдвэр гаргахаа зогсоох хэрэгтэй.

-Та сонгуульд нэр дэвших үү?

-Үгүй. Танхимын ерѳнхийлѳгчид ѳнгѳрсѳн жил нэр дэвшихдээ би амалсан. Тиймээс дэвшихгүй.

- Дэмбэрэл, Лхагважав гээд ѳмнѳх дарга нар чинь бүгд л дэвшиж байсан жишиг бий.

-Тийм ойлголт цаашид байж болохгүй.

- Амласандаа Та хүрлээ. Цаг зав гаргасанд талархая.

-Баярлалаа. Танд. Ийм товч ярилцлага МХАҮТ-ын дарга Амартүвшин бидний дунд ѳрнѳснийг уншигчдадаа хүргэе.

 

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?