Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж намар болдогоороо болно. Сонгуулийн сургаар бүх ажлаа мартаад "Дэлхий сөнөх" гэж байгаа мэт аашлах. Дэлхий сөнөх сургаар малаа алж идээд, нууц амрагаа гэртээ аваад ирсэн шиг аашлах. Сонгуулийн маргааш амьдрал улам хүнд болно. Сонгуулиар яахав хэдэн нэр дэвшигч хэдэн төгрөгөө цацаад иргэд мөнгөтэй байх нь ойлгомжтой. Яг өнөөдрийн байдлаар тариа тарих хугацаа оройтсон байна. Үүнээс гадна үрийн будаа 10 мянган тонноор дутаад байгааг төр засаг тооцсонгүй. Тариа будаагаа ахиухан тариад авах юмсан. Гаднаас экспортын будаа авах вий дээ.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы хувийн постоос