Ц.НЯМДОРЖ САЙДАД МОНГОЛЫН ТӨР ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ӨДӨР ИРНЭ

2020-05-06  

Ц.Нямдорж Эрдэнэтэд БААТАР-ын дүрээр ирэх үү? :: Erdenetinfo.mn ...

Хоттой хонио малчин нь мэддэг,хүнээ төр нь мэддэг.

Увс аймгийн төв Улаангом хотын нисэх онгоцны буудал дээр Улаанбаатар хотыг зорих онгоцоо хүлээх зорчигчдын дунд,саарал дээлтэй хар шляп дугтуйлсан халамцуухан,хөхөвтөр царайтай ахмад настай туранхай хүн дуг хийнэ.Тэр хүн бол миний харсан өдгөө Монгол төрийн сэнтийг 30 жил түшилцэж яваа Цэндийн Нямдорж хэмээх хүн байлаа. Ахмад настай аав шигээ төрийн хар хүнтэй миний бие ганц удаа энгийн байдлаар ойрхон таарсан нь энэ билээ. Нутгийн зон олныхоо дунд тийм энгийн байх нь үнэхээр хайр хүрэм. Нүдээ нээж орчноо нэг тандчихаад ёжтойхон инээмсэглэх тэр царай нь манай ард түмний хэдийн танил дүр төрх мөн өө мөн .

Ард олон түүнийг сайн муугаар их л ярьдаг.Миний хувьд дүгнэлт ондоо.Надад бол энэ ахмад төрийн түшээ хүний,эрхэлсэн ажил өргөсөн тангаргатаа эзэн яваа нь ирээдүйдээ үлдээж байгаа өндөр босго гэж харагддаг шүү. Цаг хугацаа улиран одож хувьсан өөрчлөгдхийн хэрээр хэн дуртай нь ахмад үеэ амныхаа зоргоор дүгнэдэг болж дээ. Яахав хөөрхий цаст уулын цагаан бар цаг нь болохоор шоргоолжинд бариулна гэж үг байдаг ч энэ хүн бол тэгэхгүйээ.Жикист хүн тэгж төгсдөггүй юм.

Хэдий нас сүүдэр өндөр болж байгаа ч та нар харж л байгаарай,түүнд нэгэн цагт Монголын төр хүндэтгэл үзүүлэх өдөр ирнэ.Тэр үед өнөөдөр сайн муугаар үнэлж,дүгнэж яваа та бид түүний дайтай явах болов уу‼‼‼Үнэхээр өндөр босго доо.Үүнийг л төрийн хар хүн гэдэг юм шүү дээ. Ээддээ одоо цагт нэрээ дэвшүүлж яваа эрхэмүүдийг хөлөө олтол хичнээн их хүн амьдралаа үрэн таран хийх бол.Бүгд л бурхан багшийн зурлагаар яваадаа.

Image may contain: 1 person, standing and shoes

Тэр үед миний бие Увс аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад дуулаад буцаж явсан юм.Увсынхан чинь холоос ирэх зочноо сайхан хүндэтгэж угтаж үддэг,гадна дотно гэлтгүй их найрсаг амьдардаг ард түмэн шүү дээ. Хот суурин хашаа хороо нь ямар цэвэр цэмцгэр гэж санана. За тэр Увсын найман хантай гэр бол дотроо цэлгэр,хана нь өндөр хаалга нь цонхтой,машинаар бол намалзсан гэдэг шиг л их сайхан гэрт амьдардаг хүмүүс дээ.Тэр болгондоо л "Увс нуур" дуугаа магтан дуулдаг,би тэр дуунд нь их дуртай болчихож билээ. Хан-Хөхий Хархираа уулсынхаа дунд өсөж торьносон Увсын цэнхэр хязгаарынхан мундаг дэг жаягтай нь үнэн шүү. Увс аймагт "хар хөгшин" гэж нэг мэргэн ард бий.Тэр хүндээ мөн ч их хүндэтгэл бишрэлтэй ханддаг юм.Олон ч хүн тэр хүнээс амьдралынхаа мөчлөгийг асууж,алдар нэрээ дуудуулан хүртдэг юм билээ. Миний бие нэгэн удаа золгох мөч тохиож асуух зүйлгүй мөнгөн аягатай сүүгээрээ золгож амар мэндийг нь эрээд мордож явсан түүхтэй.Учир нь тийм их буян үйлдэж байгаа хүнийг хайрлан хүндэтгэх нь миний хувьд хангалттай ивээл байсан даа. 

Залуусаа ахмад үеэ хайрла. Амьдралын чинь бүхэл бүтэн том,зузаан роман явж байдаг юм.Амжиж харин аргыг нь өөртөө үлдээж авах ухаант хүндэтгэлтэй бай.

Ухаантай хүмүүс чинь улаа шагайлцахгүй шүүдээ. Жамбын Батмөнх гуай зангарагатай том жишээ үлдээсэн хүн. Тэд улс түмнийхээ дуу хоолойг сонсож мэдэрдэг хуучин бууны хугархай гэж бодож байна.Нэг шийдвэл эргэж шарвахгүй энэ биеэ чөлөөлөх ухамсартай.Тэд заавал эхлүүлсэн үйлийнхээ үр дүнг үзэж төр түмэндээ түшигтэй хүмүүст өв залгамжлуулах ёстой.‼
Хоттой хонио малчин нь мэддэг юм, хүнээ төр нь мэддэг юм аа гэж энэ.Тогтоож аваарай ах дүүсээ.

 

МУСТА Т.Дэлгэрмөрөн /хувийн постоос хүргэв/

МУСТА Т.Дэлгэрмөрөн: Намайг өршөөгөөрэй | ontslokh.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Увсынхан нисэх онгоцныхоо буудалыг нэрэмжит болгочих байлгүй Юунд нь санаа зовохов 2020-05-06
1111:тийм ээ.дээгий. бид нэг л эх оронтой хүмүүс. хүмүүст зөв хандлагыг өгүүлсэн. чамд талархаж байна. бидний хэн байх нь яах вэ. хүн байх л чухал 2020-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?