МОНГОЛ УЛС МААНЬ ГЭМТ ХЭРГИЙН ОРОН БОЛЖЭЭ...

2020-05-08  

- МАН-ын дарга У.Хүрэлсүхийг хадгаламж банкны хэрэгт холбогдуулан шалгаж, шалгаж фургоны хэрэг болоод 5.1 жилийн ч билүү хорих ял оноогоод сүүлд нь хэрэг нь замхраад алга болсон. Энэ хэрэгт нь УИХ-ын дарга Г.Занданшатар нар нэр холбогдоод л алга болсон...

- АН-ын дарга С.Эрдэнийг Нийгмийн даатгалын сангаас идэж уусан гээд л шалгаж, шалгаж нэг байшингийн хэрэг болоод л 6 жилийн хорих ял оноогоод сүүлд нь бүр хэрэг нь хэрэгсэхгүй болоод замхраад алга болсон...

- МАХН-ын дарга Н.Энхбаярыг жигтэйхэн том Эрдэнэтийн шахаачин, улсад өч төчнөөн хохирол учруулсан гэж шалгаж, шалгаж нэг буудал ч билүү нэг юмаар буруутгаад яллачихсан...

- АН, МҮАН-ын дарга асан М.Энхсайханыг хорлон сүйтгэх ажиллагаа хийхийг завдсан гэж шалгаж шалгаж машин худалдаж авахдаа улсыг хохироосон болгоод яллачихлаа...

- Одоо ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, сангийн сайд асан С.Баярцогт, хотын дарга асан Бат-Үүл нарыг их л том том хэрэгт холбоод л шалгаад байгаа... Бараг шүүхээс ямар шийдвэр гарахыг нь хэлчихэж болохоор байгаа юм.

- Дараа нь одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайд бусад сайд нар маань яах юм байгаан? 17 чингэлэг спирт, төмөр замын, самсунг юу ч билээ хэргүүдээр нилээн их шалгагдсан нөхөр Х.Баттулга ерөнхийлөгч маань яллагдагч байхдаа сонгуульд оролцоод ялчихсан. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэргээр ял авч, УИХ-ын гишүүн, сайд Батзориг ял тохиролцоод явж байдаг.

Эрүүл мэндийн сайд асан Шийлэгдамба, Барилгын сайд Баянсэлэнгэ гээд л томоосоо доошоо дараалсан төрийн албан хаагчид маань бүх шатандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан "хөдөлмөрлөж" шударга бусаар хөрөнгөжсөөр....баригдсан нь яллагдсан нэр зүүж бусад нь бүлтэлзэж, айсаар... Хууль, хяналтын байгууллагуудаас маань тэрбумтан шүүгч, прокурор, хурандаа, өмгөөлөгчид төрсөөр... Бид ч төрөөс төрсөн тэрбумтан, хөрөнгөжсөн хурандаа хэмээн өхөөрдсөөр... Яг үнэндээ бид бүгдээрээ хохирохын дээдээр хохирч, сүйрэхийн дээдээр сүйрч байна. Ард олон нь ядуурч нэг нэгнээ залилж, хуурч, хулгайлж хохирч, хохироосоор шоронжсоор... Монгол улс маань гэмт хэргийн орон болжээ. Энэ бүхнийг бид л засна... САХИГТУН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ

Х.БАТ-ЯЛАЛТ ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ | Control.mn

Ингэж хуульч Х. Бат-Ялалт ѳѳрийн нүүр хуудсандаа постолсон байна.

Иргэд маань: - Сүр дуулиантайгаар барилаа л гэх юм. Хэсэг хугацааны дараа хэрэгсэхгүй боллоо л гэх юм. Хэн, хэзээ, хэнд хариуцлага тооцдог системд шилжих вэ? гэж асууж байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:өөрөө гэмт хэрэгтэн биз дээ юу гэх гээд байгаа юм болдоо 2020-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?