УЛЛИАМ ДАГЛАС : МОНГОЛЧУУД ИНДИАНЧУУДТАЙ ТѲСТЭЙ САНАГДАЖ БАЙЛАА

2020-05-12  

                                                                                                                    Монголчуудын ерөнхий төрх...

Улаанбаатар хотоос бусад бүс нутгийн зам нь тэр чигтээ шороон зам. Шороон замаар явахын аргагүй бартаатай болох тохиолдолд замын хоёр талын зүлэг дээгүүр давхихад яг л торгон дээгүүр явах мэт мэдрэмж төрнө. Тэглээ гээд өдөрт 250 бээр явбал их зам туулсанд тооцогдоно. Гатлах гол, зочлох айл, түлш нэмэх гээд цаг авах зүйл их байхаас гадна авах зураг тоймгүй олон. Манайхны 20-иод жилийн өмнө үйлдвэрлэж байсныг дуурайлгасан мэт хэлбэр загвартай орос жийпнүүд хүчтэй бөгөөд эдэлгээтэй нь хөдөөгийн замд танигдаж байсан ч 1939 оны Фордтой төстэй Варшав гэх польш машин харин тун эргэлзээтэй санагдаж байлаа. Монголчууд хар гэзэг, шаргал арьс, өндөр шанаа, шулуун өндөр хамартай нь Америкийн индианчуудтай төстэй санагдаж байлаа. Тэд дээл гэдэг үндэсний хувцсаар гоёх бөгөөд цэмцгэр сайхан хувцасладаг хүмүүс юм. Харин ажил төрөлдөө барууны хувцас өмсөх нь түгээмэл. Охид хөвгүүд сургуульдаа хүрэн бор форм өмсөх бөгөөд охид бараг бүгд ташаагаа давсан урт үстэй ба цагаан юм уу, хар хормогч өмсөх аж. Анзаарахгүй байхын аргагүй бас нэг онцлог бол монголчууд гайхалтай сайхан шүдтэй ард түмэн юм. Эхнэр Мерседес минь манай орчуулагч Очирбалаас “Та нар америкчуудын талаар юу гэж боддог вэ?” гэж асуухад “Танай шүдний эмч нарыг гайхалтай сайн гэж сонссон” гэхэд эхнэр маань “Ийм сайхан шүдтэй хүн тэр талаар бас боддог байжээ” гэж инээв. Нээрээ ч Марко Поло бичиж үлдээснээр монголчуудын хоол хүнс мах, цагаан идээнээс бүрддэг нь тэдний шүд сайхан байдагтай холбоотой ч байж болох.

                                          1962 оны “National Geographic” сэтгүүл. "Гадаад Монголоор аялсан тэмдэглэл"-ээс....

                                                                      Монголын зохиолчдын хорооны дарга Ц.Дамдинсүрэн. 

                                                            3.Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв.

 

 

П.Цагааны орчуулгаар хүргэлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?