ЦУВРАЛ : 3 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ ЗӨВЛӨЖ БАЙНА

2016-05-07  

Ходоодны үрэвсэл. /Гастрит/ 

Хооллож эхлэнгүүт ходоод хоолыг боловсруулахын тулд агшдаг. Зохицуулагдсан автомат үйл ажиллагаагаар хоол боловсрогдон дээрх гэдэс рүү ордог.

Ходоодны хана : салст, салстын доод, булчингийн болон гялгар гэсэн дөрвөн бүрхүүлээс тогтдог. Хамгийн дотор салст давхарга нь олон төрлийн баганан хучуур эсүүдийн давхарга юм. Эдгээр давхаргуудад шурган орсон Хеликобактерын тэмтрүүлийн шигдээс, цус соролт ходоодны ханыг үрэвсүүлж, уян хатан чанарыг алдуулж нэвчдэс үүсгэдэг, мөн биеийн эсэргүүцэл сулрах, биед байгаа хууч өвчнүүдийн нөлөөгөөр ходоодны архаг үрэвсэл, ходоодны үрэвсэл үүсдэг.

Ходоодны архаг үрэвсэл нь ходоодны хана гэмтэж, ходоодны хүчлийн ялгаралт ихсэх, багасах шинжээр илэрдэг.

Илрэх шинж тэмдэг :

Ходоодны орчим өвдөх, турах, цатгалдах, хоолны дуршил алдагдах, бөөлжих, дотор эвгүй оргих зэрэг хоол шингэхгүй байх хам шинж, цус багадах шинжүүд гардаг.

Хоол шингэхгүй байх хам шинж ходоод, улаан хоолойн сөргөө, ходоод, цөс, нойр булчирхайн эмгэгтэй холбоотойгоор илэрдэг.

 

Ходоод улаан хоолой дурандах шаардлагатайг илэрхийлэх шинжүүд :

1.Турах олон дахин бөөлжих,

2.Залгихад хоол тээглэх

3.Цус алдах

4.Цус багадах шинжүүд илэрч байвал дурандуулах шаардлагатай. Ходоод өвдөх тохиолдолд Хеликобактерын шинжилгээ хийлгэж идэвхжлийг үзэх, идэвхжилт өндөр байвал эмийн эмчилгээг дотрын болон уламжлалын эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ходоодны улайлт үрэвсэл өвдөлт их байх тул дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Дурангаар ходоодны ханын идээт үрэвсэл байвал мэс заслын эмчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ.

Сэргийлэх нь : Хоносон хоол идэж болохгүй, бактери үржиж, халдвар авах боломж бүрдсэн байдаг. Хоол хүнсний аюулгүй байдал гэдэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс, мөн шим тэжээлийн бодис хангалтгүй байхыг хэлнэ. Ийм хүнс хэрэглэхгүй байх. Цээж гашуу оргих, сөөргөө, ходоодны өвдөлтийн шинж өгөх ходоодны үйл ажиллагааны алдагдлын шинжийг дор бүр эмчлүүлж байх 45-с дээш насны хүмүүс жилд 1 удаа ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатай. Эрүүл биед саруул ухаан оршдог. Танд эрүүл энхийг хүсье.

 

 

 

 Хүний их эмч Б. Бат-Оргил

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ugluu gereese garahda umnuh udriin hoolo ideel gardiishd mnai mglchuud hodood muutai bh n argaguim bn 2016-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?