Энэ аймшигт цар тахал дэлгэрснээс хойш гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын бичсэнийг уншсаар байгаагаас манайхны зарим ташаарал: 1.Хөнгөн өвдөөд л эдгэрчихнэ. 2. Залуу хүн хурдан эдгэрчихнэ. 3. Монголд 12,1 сард нэг их халуурдаг ханиад дэлгэрээд эдгэрцгээсэн нь корона байсан юм биш үү? 4. Уламжлалт анагаахын эм тан, үрэл нөлөөгүй. Бодит байдал: 1. Вирус мутацид орсон тул хүүхэд залууст ч хүндээр тусч байгаа. 2. Эрэгтэйчүүдэд үргүй болох магадлал маш өндөр болохыг эрдэмтэд анхааруулж байна. 3. Корона хүндээр тусаад эдгэрсэн хүний нас 10-15-аар хорогдоно. 4. Залуу хүн хөнгөн тусаад зүгээр өнгөрөхгүй, уушгинд асар хорт урхаг үлдэж, элэг бөөрийг гэмээнэ. 5. Монголд дэлгэрээд өнгөрсөн. Ёстой уучлаарай! Тэр их халуурдаг ханиад нь H1N1 төрлийн улирлын томуу байсныг эмч нар хэлсээр л байна! Тэгээд ямар ч халдвар хамгаалалтгүй өөрөө дарагддаг сан бол Америк, Орос гэх мэт их гүрнүүд ингэж балрах уу?Дэлхий коронагийн өмнө чичирч байна. 6. Хамгийн хөнгөн өвчтөн 9+ хоног хэвтэж байж вируснаас ангижирдаг! Эмчилгээ нь маш их зардалтай. 7. Уханьд болон Бээжинд өмнө нь SARS-ын эсрэг уламжлалт анагаах ухааны тангуудыг вирусын эсрэг европ эмтэй хавсран эмчилгээ хийсэн тайланг Хятадын эмч нар удаа дараа танилцуулсаар байна. Нэн ялангуяа хөнгөн туссан өвчтөнгүүдэд монгол ба хятадын уламжлалт анагаахын тангууд биеийн эсэргүүцлийг сайжруулах, элэг, бөөрний тамир нэмэгдүүлэх, таван махбодын тамирыг сэргээх замаар нэн сайн нөлөөтэй байгаа. Эцэст нь: Оросоос ирсэн залуус олноороо энэ уршигт тахлын халдвар авсан нь туйлын харамсалтай! Ялангуяа эрэгтэй оюутан, сонсогчид. Ийм нэгэн анхаарууштай постыг Лхагдуламын шэйрлэснээр хүргэж байна.