Ардчилалын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ.

2020-05-19  

Ардчилалын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-н дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд тойрогт, 2012 онд жагсаалтанд орж дэвшиж байлаа. 2020 оны Улсын Их Хуралд нэр дэвшихээр өөрийгөө сойж, дүүрэгтээ, тойргоо тордон ажилласан. Энэ ажилдаа хэдий хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулсныг дурдахгүй. Түүний үр дүнд хэдэн хүн, хэдэн сонгогчдод л хүрсэнээ хэлчихье. 35,000 хүн буюу сонгогч. Ардчилалд хайртай мянга мянган хүний итгэлийг олсон. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ын олон зуун гишүүд маань холбогдож байна. Хан-Уулын унаган иргэн намайг өдийд ч дэмжиж байгаад Та бүхэндээ баярлалаа. АН намайг нэр дэвшүүлсэнгүй. Гэвч асуудал үүгээр дуусахгүй. Би амьд байна, цаашид ч амьд байж, та нарынхаа дунд үргэлжлүүлэн амьдрах болно. Хэн нэгнээс гуйлгүй, авилга, шагнал өгөхгүй өнөөг хүрсэн, би. Ардчилалаа гутааж, доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүйээ ... Ингэж Ариунболд постолжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Манай Хануул ын дарга юм байна. Өөртөө хүн бүхэн л итгэлтэй байдаг юм. Сонгуульд нэр дэвшсэн хүн битгий хэл сонгуулийн ажилд нь тусалсан хүнд хүртэл ялсан юм шиг мэдрэмж төрдөг юм аа. Хан уул д 2 том намд шанс байхгүй ээ Шал дэмий юманд мөнгөө үрсэнээс нөхөн сонгуулиуд олон болно тэрэнд биеэ бэлдээ. 2020-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?